Шууд Chart

“37-р точка” ОАУСК энэ сарын 21-нээс үзэгчдэд хүрнэ

2019-09-11 09:03:31

“Зүрхний хилэн”,” Маш нууц”, “Байтаг богд”, “Миний ах атаман”, “Аз жаргалын шок” зэрэг дэлгэцийн бүтээлийг үзэгчдэд хүргэсэн “Фантастик” продакшны 10 жилийн ой уран бүтээл болох “37-о Точка” олон ангит уран сайхны кино энэ сарын 21-нээс “Стар”, “NTV” телевизээр гарна.

Дээрх кино агуулгаараа хоёр бүлэг, 20 ангитайгаар бүтээжээ. Нэг анги нь бүрэн хэмжээний киноны дайтай зураг авалт, дуу, дүрслэлтэйгээр хийгдсэн гэдгийг “Фантастик” продакшны уран бүтээлч залуус онцолж байна.

Мөн Монголын олон ангит киноны түүхэн дэх хамгийн их үзэгдэлтэй буюу нийт 180 терабайт дүрсийг авсан нь тухайн киноны чансааг тодорхойлох нэгэн босго болжээ.

Кино 1970, 1980-аад оныг хамрах бөгөөд нөхөрлөл, түүний үнэ цэнэ, урвалт, үнэнч байдал гээд хүний амьдралын түүхийг найруулагчийн сэтгэлгээ, төсөөллөөр бүтсэн гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“37-р точка” ОАУСК энэ сарын 21-нээс үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 1398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй