Шууд Chart

“Бэлгийн цогц боловсролд сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалт боллоо

2019-09-11 12:08:37

“Бэлгийн цогц боловсролд сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт залуучуудын хөгжлийн сарын хүрээнд "Сэтгүүлчдэд-бэлгийн цогц боловсрол"-ын тухай ойлголт өгөх сургалт өчигдөр боллоо.

НҮБ-ын байранд болсон тус сургалтанд телевиз, сонин, сайт, радио, сэтгүүлийн нийт 25 сэтгүүлч хамрагдсан байна.

Үүнийг “Танилцах цаг, хүний бэлгийн амьдралыг ойлгох нь” сэдвээр Бэлгийн цогц боловсролын үндэсний эксперт, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хөтөлбөрийн менежер Ш.Галбадрах, Бэлгийн цогц боловсролын зндэсний эксперт, МУБИС-ийн Биологи, Эрүүл мэндийн тэнхимийн багш Э.Мөнгөнтулга нар удирдсан юм.   Мөн “Монгол Улс: Боловсролын хөтөлбөртөө олон улсын жишиг Бэлгийн цогц боловсролыг тусгасан анхны орон” сэдвээр Бэлгийн боловсролын Үндэсний экспертийн бүлгийн тэргүүн, МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн багш, доктор Байгалмаа, Жендэрийн мэдрэмж ба Жендэрт суурилсан хүчирхийлэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн оролцоо сэдвээр Бэлгийн цогц боловсролын Үндэсний эксперт, “МОНФЕМНЕТ” сүлжээний Хөтөлбөрийн менежер Д.Должинсүрэн,  НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн менежер З.Уянга илтгэл тавьсан юм.

Тус арга хэмжээг НҮБ-ын Хүн амын сан, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, МУБИС хамтран зохион байгуулав.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бэлгийн цогц боловсролд сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалт боллоо  
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ш.Галбадрах [127.0.0.xxx] 2019-09-11 12:19
Сэтгүүлчид маань маш их идэвхтэй, оролцоо сайтай, цагаасаа 20 минутын өмнө эхэлсэн сайхан үйл ажиллагаа болсонд баяртай байна. Та нартаа амжилт хүсье. MNB оролцоо маш сайн байсанд талархаж байна.

Бидэнтэй нэгдээрэй