
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголбанк: Төгрөгийн ханш энэ онд тогтвортой байна”, “Б.Пүрэвдорж: Богино хугацаанд популизм хийж ээлжит бус сонгуулиар ялна гэж бодож байгаа бол эндүүрэл” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Тариаланчид тэнгэрийн муухайтай уралдах нь”, “Төмөр” шүтдэг тэнэглэл”, “Я.Шархүү: Богд ууд орчмыг аялал жуулчлалын цогцолбор болгох ёстой байсан”, “Автобусны хомсдол үүслээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна”, “Р.Дагва: Бүтээн байгуулалтын ажил хангалтгүй байна”, “Аварга тосоноос аврал эрэх хэрэггүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг батлав”, “Ц.Элбэгдорж Н.Алтанрхуягийн нэр хүндийг нэг сая төгрөгийн үнэтэй гэдгийг тогтоож өглөө” “Н.Цэрэнбат: Ноён уул орчмын таван компанийн 12 лиензийг цуцаллаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Үндэсний шуудан” сонинд “Б.Лхагвасүрэн: Монголд тусгай зориулалтын болон нууцад хамаарах барилга барьсан туршлагатай нь “Хурд” групп байсан”, “Энэ хичээлийн жилд ашиглах түрээсийн сурах бичгүүд өнөөдрийг хүртэл хэвлэгдээгүй байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.