Шууд Chart

Х.Энхмандах, Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар дараагийн тулаандаа бэлэн

2019-09-12 09:37:06

Сонирхогчдын боксын ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотноо үргэлжилж байна. Тэмцээн энэ сарын 9-нд эхэлсэн бөгөөд 21-нд шигшээ тоглолтууд явагдаснаар өндөрлөнө.

Манай улсаас найман жинд найман тамирчин, нэг нөөц тамирчны хамт Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор хүлгийн жолоо залсан билээ.

Монгол Улсын ширэн бээлийтнүүдээс Х.Энхмандах, Э.Цэндбаатар, Б.Чинзориг, Г.Баярхүү нарын тамирчид эхний тулаанаа хийгээгүй байгаа бол 75 кг-н жинд өрсөлдөж буй Д.Давааням, 81 кг-д Н.Шинэбаяр, -91 кг-д С.Эрдэнэбаяр нарын хүнд жингийн боксчид рингэнд гарсан.

Харамсалтай нь, хүнд жинд өрсөлдөж буй манай улсын тамирчид бүгд өрсөлдөгч нартаа хожигдон тэмцээнээ өндөрлүүлээд байна. С.Эрдэнэбаярын хувьд Словак боксчин Д.Мичалект, Н.Шинэбаяр Узбекстаны Д.Рузметовт, Д.Давааням мөн Узбекстаны Ф.Кахарамоновт тус тус хожигдон тэмцээнээ өндөрлүүлжээ.

Тэгвэл үлдсэн жингүүдээс есдүгээр сарын 14-нд 52 кг-н жинд Х.Энхмандах Казахстаны боксчинтой, 63 кг-н Б.Чинзориг Палестин болон БНХАУ-ын тамирчдын ялсантай, есдүгээр 15-нд 57 кг-н жинд Э.Цэндбаатар Киргизстаны тамирчинтай, 69 кг-н жинд Г.Баярхүү есдүгээр 16-ны өдөр Украин болон Тайваны боксчдын ялсантай эхний тулаануудаа хийнэ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Энхмандах, Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар дараагийн тулаандаа бэлэн  
Үзсэн: 5599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
бавуу [127.0.0.xxx] 2019-09-13 13:55
Телевизээр гаргахгүй юмуу

Бидэнтэй нэгдээрэй