
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн сарын хуралдаанаар Нийслэлийн нэгдсэн сүлжээг сайжруулж, алслагдсан дүүрэг хороодыг шинээр холбох, эвдэрсэн сүлжээг засварлах шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, зохих хөрөнгийг гаргахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нэгдсэн сүлжээний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар мэдээллийн нэгдсэн систем, төрийн цахим үйлчилгээний өсөн нэмэгдэж буй хэрэглээний хэвийн найдвартай байдлыг хангах зорилгоор нийслэлийн нэгдсэн сүлжээний ашиглалт үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулж, нэгдсэн төв шугам болон төв шугамаас дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хүртэлх шилэн кабелийн хэвийн найдвартай ажиллагаа, ашиглалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт үүрэг болголоо. Харин нэгдсэн сүлжээг дүүргүүдээс хороод руу татсан шилэн кабелийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг жил бүрийн төсөвт тусган, хариуцан ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Хороодын сүлжээний засвар, алслагдсан хороод руу шилэн кабель татахад шаардагдах 377 сая төгрөгийн хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сүлжээний засвар болон кабель татахад 377 сая төгрөг шаардагдана | ||
Үзсэн: 1893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.