Шууд Chart

Гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрахыг эрүүгийн хэрэгт тооцно

2019-09-20 09:49:43

Индонезийн хууль тогтоогчид эрүүгийн шинэ хуульдаа ерөнхийлөгчөө гутаан доромжлох, гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах зэргийг  гэмт хэрэгт тооцох тухай заалт оруулан батлах гэж байна. Нидерландын колони байх үеэс эхтэй эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулахад тус улсын парламент олон жилийн хугацаа зарцуулж, 628 зүйл заалт бүхий  эрүүгийн шинэ хуулийг ойрын өдрүүдэд батлахаар болжээ.

Хуулийн төсөлд маргаантай хэд хэдэн заалт орсныг хүний эрхийн байгууллагууд “эмэгтэйчүүдийн болон шашны бүлгүүд, бэлгийн өөр чиг баримжаатай хүмүүсийн болон олон нийтийн эвлэлдэн нэгдэх, үгээ хэлэх эрх чөлөөг зөрчиж байна” хэмээн шүүмжилж, ерөнхийлөгч Жоко Видодо-г энэ хуульд хориг тавихыг уриалжээ.

Тодруулбал, Индонезийн эрүүгийн шинэ хуульд орсон хамгийн ноцтой заалтуудын нэг нь гэр бүлээс гадуурх амьдралын талаарх заалт байна. Хууль тогтоогчид энэ заалтаа лхагва гарагийн хуралдаанаараа хассан гэж мэдэгдэхээс өмнө гэр бүлээс гадуур харилцаатай хүмүүст 1 жилийн хорих ял оноохоор энэ хуульд тусгасан байжээ. Мөн гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчдыг 6 хүртэл сар хорих, энэ талаар орон нутгийн удирдлага нь хуулийн байгууллагад мэдээлэх, жирэмслэлтээс хамгаалах, гэр бүл төлөвлөлтийн талаар зөвхөн эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон "чадварлаг сайн дурын ажилтнууд" ярилцах боломжтой. Үр хөндөлтийг зөвхөн эмч нар шийдэж, тэднийг зөвшөөрсөн тохиолдолд жирэмслэлтийг зогсооно, энэ заалтыг зөрчсөн эмэгтэй 4 жилийн хорих ял авахаар тусгасан байна. Үүнээс гадна, энэ хуульд зааснаар орон нутгийн хэмжээнд зан заншлын болон Шариа́т-ын хууль хэрэгжүүлэхийг зөвшөөрнө.

Эдгээр заалтууд нь эмэгтэйчүүдийн болон бэлгийн өөр чиг баримжаатай ЛГБТ хүмүүс, шашны цөөнхүүдийг ялгаварлан гадуурхсан заалт болж байна гэж хүний эрхийнхэн үзэж байна. Мөн Индонезийн ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг гутаан доромжлохыг эрүүгийн хэрэгт тооцож байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг боосон заалт гэж тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрахыг эрүүгийн хэрэгт тооцно  
Үзсэн: 3528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-21 09:03
энэ туршилгыг манай монголд хэрэгжүүлж хуули гарга. монголоор дүүрэн хамвран амидрагч нар байна
Зочин [127.0.0.xxx] 2019-09-20 23:18
gaitai umnuud zoriud garchigaa buruu bichij hairan zag avaad baih umaa malnuud chin,
Indonezid [127.0.0.xxx] 2019-09-20 22:57
Indonezid gej bich l dee ajiliin sadaanuudaaa

Бидэнтэй нэгдээрэй