
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров “Хөдөлмөрийн баатар” цол хүртээсний мялаалга өргөж, “Нутаг минь Хүлэг минь” хүндэтгэлийн концертоо төрөлх нутгийнхаа төв талбайд хийх гэж байна.
Тэрбээр 1949 оны гуравдугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг, Цагаан хөтлийн “Хондлой” гэдэг газар төрсөн билээ.
Иймд аймгийнх нь ЗДТГ ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, энэ сарын 5-нд Аюуш баатрын талбайд хийхээр болжээ.
Түүний тоглолтонд урилгаар дараах уран бүтээлчид оролцоно.
Монгол Улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ
Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам
Ардын жүжигчин А.Долгор
Монгол Улсын гавьяат жүжигчин Р.Доржхорлоо
Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Анхбаяр
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Д.Наранхүү
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Б.Баярцэцэг
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан П.Идэржавхлан
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан О.Чимэдрэгзэн
“Увертюра” хамтлаг оролцоно.
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Нутаг минь, хүлэг минь” концертоо нутагтаа хийнэ | ||
Үзсэн: 3260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.