
Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” Нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор энэ сарын 13-ны өдрийн 11.00-17.00 цагийн хооронд Монголд анх удаа “Цагийн ажил” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Хөдөлмөрийн яармагт 15- 20 ажил олгогч байгууллага оролцох бөгөөд нээлттэй ажлын байранд оюутан залуучууд шууд зуучлагдахаараа онцлог юм.
Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн залуучуудыг Нийслэлийн Хөдөлмөрийн газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах ажлуудад хамруулах бөгөөд хичээлийн бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах ажээ. Хөдөлмөрийн яармагт оролцсоноор ажил олгогчид хүний нөөц бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, лед дэлгэцээр компанийхаа сурталчилгааг гаргах, их, дээд сургуулиудын оюутан, залуучуудын төвлөрлийг бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагад үнэ төлбөргүй нээлттэй ажлын байраа сурталчлах бол ажил хайгчид цагийн ажлын байранд шууд зуучлагдах, ажлын байрны талаарх бүх мэдээллийг авах, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгох, Монгол Улсын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуйн нэгжээ сонгох зэрэг боломж нээлттэй байх юм байна.
Монголд анх удаа “Цагийн ажил” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулна | ||
Үзсэн: 1840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.