
Мисс Ц.Аззаяа “Эх дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээнд оролцох үндэсний ялагчаар тодорч, Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа билээ. Тэрбээр үндэсний хувцасны болон авьяасын үзүүлбэрээрээ алтан медаль хүртээд байна.
Энэ сарын 1-нээс Филиппин Улсад зохион байгуулагдах “Miss Eart-2019” тэмцээнд 90 гаруй орны үзэсгэлэнт бүсгүй бүтэн сарын турш авьяас билэг, мэдлэг чадвар, гоо үзэсгэлэнгээрээ уралдаж, тэргүүн титмийн төлөө өрсөлдөх юм.
Мисс Ц.Аззаяагийн хувьд “Mисс Mонголия-2015” тэмцээний тэргүүн мисс, Aзи тивийн тэргүүн миссийн титмийг зүүсэн. Энэ удаа дэлхийн топ дөрвөн миссийн тэмцээний нэг болох “Эх дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна.
Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулууны ач охин, дуучин Д.Ширмэнтуяагийн охин гэдгээр нь хүмүүс сайн таних бизээ.
Урлагийн гэр бүлд төрж, өссөн тэрбээр Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн.
Их сургуулиа төгссөнийхөө дараа УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байсан загварын карьераа 15 настайгаасаа эхэлсэн тэрбээр топ модель Х.Бадамгэрэлийн гарын шавь юм.
Мисс Ц.Аззаяа үндэсний хувцасны болон авьяасын үзүүлбэрээрээ алтан медаль хүртээд байна | ||
Үзсэн: 2121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.