Шууд Chart

Барселонд тусгаар тогтнолыг дэмжигчдийн жагсаал үргэлжилж байна

2019-10-24 11:51:05

Барселонд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 593 гэмтэж шархдаж, 200 гаруй хүн саатуулагдсан боловч  тусгаар тогтнохыг дэмжигчид  жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байна. Цагдаа нар жагсагчдын хооронд үймээн гарч байгаа боловч тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид гудамж талбайд цугласаар  байна.  

Энэ хооронд Каталонийн эрх баригчид  өөртөө засах эрхээ цаашид хамгаалахаа илэрхийлж  байгаагийн хамтаар Испанийн төв засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ баталсан.  Гэхдээ Каталонийн засаг захиргааны тэргүүн Испанийн  эрх баригчдад хандаж ямар нэгэн урьдчилсан нөхцөл шаардлага тавилгүйгээр хэлэлцээ хийхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн юм.

Харин Испанийн Ерөнхий сайдын  үүрэг гүйцэтгэгч  Педро Санчес  Каталонийн  эрх  баригчдын   хүсэлтийг хүлээн  авахаас татгалзсан хэвээр байгаа бөгөөд Каталонийн удирдагчид  Мадридыг  энх тайванч  хөдөлгөөнд  нь хариуцлагагүй хандаж байгааг шүүмжилж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Барселонд тусгаар тогтнолыг дэмжигчдийн жагсаал үргэлжилж байна  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй