Шууд Chart

Энэ онд унадаг дугуйн зам нийслэлийн аль хэсэгт тавигдах вэ?

2014-03-13 09:50:43

Монголын залуучуудын холбооны хэрэгжүүлж буй “Спорт уу, спирт үү” аян, “Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ” төслийн хүрээнд МЗХ, НЕТГ-ийн дэргэдэх “New image” клуб, “Залуу дугуйчин” клуб, Монголын авто замчин залуучуудын холбоо, "Canondale" дугуйн дэлгүүр, "Attila" дугуйн дэлгүүр, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо зэрэг нэр бүхий есөн  байгууллага хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулсан юм. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл 2014-2016 оны буюу гурван жилийн хугацаанд 186.7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн зогсоол барих бөгөөд эхний ээлжинд нийслэлийн төсөвт тэрбум гаруй төгрөг суулгуулж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд орж ажлаа эхлүүлэхээр болжээ.

2014 онд 12 ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийнхний санаачилсан ээлжит хэлэлцүүлгийг хийсэн бол цаашид даатгалын үйлчилгээ /Монгол даатгал, Миг даатгал/, лизингийн үйлчилгээ /Арилжааны банктай тохиролцоно/, түрээсийн үйлчилгээ /Монголын дугуйн холбоо/, унадаг дугуйн стандарт /Авто замчин ЗХ/, унадаг дугуйн хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, Унадаг дугуйтай Улаанбаатар төслийг 2015 оны улсын төсөвт өргөн барих /2014 оны хавар, намрын чуулганд/, унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар төсөл, унадаг дугуйн үйлдвэрийг Монголд байгуулах тухай судалгаа, унадаг дугуйг олон нийтэд сурталчлах, унадаг дугуйтай байгууллага гэсэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.  Тэгвэл энэ онд Хан-Уул дүүргийн нэг, хоёр, гуравдугаар хороо, Баянгол дүүргийн гурав, зургадугаар хороогоор унадаг дугуйн зам тавигдахаар болжээ. 


 


Энэ онд унадаг дугуйн зам нийслэлийн аль хэсэгт тавигдах вэ?  
Үзсэн: 4280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.39.xxx [182.160.39.xxx] 2014-07-17 15:21
Унадаг дугуй эзэмшиж ашиглахад хамгийн дайсантай зүйл бол траншейны болон хот гэр хорооллын архичид Ямар ч зогсоол барьсан бай хулгайлж аваачаад зарахад элбэг нилээн хэдэн шил архины мөнгө хүрэх зүйл учир тэдэнд эргэлзэх зүйл байхгүй Бас автомашин олшироход автомашины сэлбэгийн хулгайч нар үүсэж одоо болтол үүр шөнөөр машин унан хулгай хийсээр буй Үүнтэй адил хот хөдөөний ажилгүйчүүд өсвөр насныхан ямар нэгэн хэмжээгээр унадаг дугуй дагалдах хэрэгслэлийг авч арилж өгнө Үүнийг бодлогодоо тусгаарай ширээний ард суудаг түшмэд гуай нар минь ээ

Бидэнтэй нэгдээрэй