Шууд Chart

Зэвсэг

2019-11-29 13:54:35

Өнөөдөр арваннэгдүгээр сарын 29 буюу "Хичээх өдөр". Энэ өдөр дэлхий нийт зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр "Хичээх өдөр"-ийг зургаа дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр манай улсын хувьд зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг иргэдэд хүргэх, сэрэмжлүүлэг, зөвлөгөө, уриалга хүргэж өнгөрүүлдэг бөгөөд энэ жил ч уламжлалаа хадгалсан. Учир нь Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 600 орчим хүн зам тээврийн осол, хэргээс хамааралтайгаар цаг бусаар амь насаа алдаж байна. Зам тээврийн ослын улмаас нэг хоногт 15–20 хүн осолд өртөн гэмтэж бэртдэг бол 1–2 хүн амиа алдаж, 260 гаруй хүн эд хөрөнгөөрөө хохирдог гэсэн статистик байдаг.

2018 онд зам тээврийн ослын улмаас 46 хүүхэд нас барсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 49 хүүхэд амь насаа алдсан. Түүнчлэн Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн таван жил /2014-2019 он/-д нийтдээ 2700 хүн амь насаа алдаж, 27080 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл бэртэл авч, эрүүл мэндээрээ хохирсон аж.

Монголчууд бид авто машиныг тээврийн хэрэгсэл л гэж хардаг. Энэ ч нэг бодлын зөв. Учир нь тээврийн хэрэгсэл гэдэг нь хүн болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий төмөр замд хэрэглэдэггүй, хөдөлгөх хүчний мотортой тэрэг, дугуй болон чирэгч ачааны машиныг хэлдэг. Харин Автотээврийн тухай хуулийн 3.1.1-д “автотээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг; хэлнэ гэжээ.

Яг өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын тоо долоон тэрбум 593 сая 657 мянга 370. Үүнээс Монгол Улс гурван сая 293 мянга 788 хүн амтай. Хоёр хөрштэйгөө болон Азийн бусад орны хүн амтай харьцуулахад харьцангуй бага тоо. Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатар “ХХ зуунд Монголын түүхэнд хоёр том дайн тохиолдсон. Нэг нь 1939 оны Халх голын дайн. Нөгөө нь 1945 оны чөлөөлөх дайн. Халх голын дайнд 200 гаруй монгол хүн амь үрэгдсэн байдаг. Мөн 1945 онд дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд 200 шахам монгол хүн амь үрэгдсэн. Энэ бол дайн байлдаантай цагт. Гэтэл өнөөдөр замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс, дүрэм зөрчсөнөөс жилд 500-600 хүн нас барч байна. Энх тайван цагт шүү дээ” гэсэн юм.

Үүнээс харахад .

Тээврийн цагдаагийн албанаас “Хэрвээ иргэн бүр дор бүрнээ ухамсартай, эерэг хандлагатай байж замын хөдөлгөөний дүрмээ чандлан мөрдвөл зам тээврийн осол буурна” гэдгийг “Хичээх өдөр”-өөр дамжуулан уриалж байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар “Хичээх өдөр”-өөр нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандан, эерэг зөв үйлдлээрээ бусдадаа үлгэрлэж, дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцсоноор зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Түүнчлэн зөвхөн өнөөдөр бус өдөр бүр хичээснээр юугаар ч үнэлшгүй, дахин орлуулж болшгүй хүний амь, эрүүл мэндийг хамгаалах боломжтой.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зэвсэг  
Үзсэн: 1980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Санал асуулга [127.0.0.xxx] 2019-11-29 17:30
Явган хуний гарцан дээр зорчигчийг дайрсан бол санаатай аллага уйлдсэн гэж узэх ундэслэлтэй, ийм хэрэг гэнэтийн осол биш, санаатай аллага юм. Ийм хэрэг хийсэн жолоочид ар гэрийнхэн нъ хувиараа шийтгэлийн арга хэмжээ авч, амийг нъ амиар нъ солих хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй