Шууд Chart

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд музей үзнэ

2014-03-18 09:06:22

Өнгөрсөн бямба гарагт Монгол цэргийн музей болон Сүхбаатар дүүргийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн хамтарсан ”Дайчин түүхээр аялахуй” боловсролын ажлын нээлт, сургалт болж өнгөрлөө.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн танин мэдэхүй, хөгжил төлөвшлийг дэмжих, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүллэг сурталчилгааг хамтран зохион байгуулах ажлыг тасралтгүй явуулах зорилгоор музейн үзүүллэгийн “Эртний түүх”, “Шинэ түүх”, “Маршал” хүндэтгэлийн танхимууд болон “Генерал” булангийн танилцуулга, сонгогдсон үзмэрүүдийн тайлбарыг “Брайль” үсгээр хийсэн танилцуулга, сургалтын гарын авлага, аудио тайлбарын дээжийг хүлээн авч, Монгол цэргийн музейн захирал, хурандаа Г.Золзаяа, 116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Энэхүү арга хэмжээ нь Монголдоо анх удаа музейн тайлбарыг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсгээр хийж, сургалт явуулснаараа онцлогтой юм. Ийнхүү харааны бэрхшээлтэй иргэд музейд ирэх боломж нөхцөлийг бүрдүүлэн,  зарим үзмэр, эд өлгийг хүрч тэмтрэх боломж нээгдэж байгаа ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд музей үзнэ   
Үзсэн: 1860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй