Шууд Chart

Би монгол кино үзэх дургүй

2019-12-10 14:42:05

Үнэнийг хэлэхэд би монгол кино үзэх дургүй. Дэлхийн хэмжээний оддын тоглосон, техник технологийн өндөр дэвшлийг ашигласан, асар өндөр зардлаар бүтсэн гадны кинонуудыг телевизийн сувгууд, IPTV болон интернетээр элдэв платформоос үзэх боломж монгол үзэгч бүрт бий. Тэдгээр бүтээлүүдтэй харьцуулахад зарим монгол кино дуу дүрс, өнгөний ялгарал, эвлүүлэг монтаж муутай ний нуугүй хэлэхэд урлагийн сургуулийн дундаж оюутны дипломын ажил шиг санагддаг.

Гэлээ ч би мөнгө, цагаа үрж кино театруудад дургүй монгол киногоо дуустал нь үзэх хоббитой. Тэр бүрт цаг зав, мөнгө төгрөг гарзадсан кинонууд мэр сэр байдаг ч харамсах сэтгэл төрдөггүй. Монгол киночид гадныхан шиг гайхшруулсан бүтээл удахгүй хийнэ гэсэн хүлээлтдээ үнэнч үлддэг. Учир нь монголын киночдын хийсэн киног гадныхан биднээс урьтаж үзэхгүй. Дотоодынхоо киночдын хийсэн киног үзэгчид нь үзэж эргэлтэд оруулж байж, дараа дараагийн сайн бүтээл хийх төсөв санхүү, урам зоригийг нь бүрдүүлж өгөх учиртай.

Харин сүүлийн үед хүлээлтэд ойртсон, дөхөм очсон монгол киночдын хийсэн бүтээлийн тоо жил ирэх тутамд нэмэгдэж байна. Ийм нэгэн бүтээл өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн нь гэмт хэрэг, триллер, тулаант төрлийн “Сүүн замын сахиул” монголын уран сайхны кино байв.

Тус бүтээлийг 2013 онд нээлтээ хийсэн даруйдаа шуугиан тарьсан БНСУ-ын “Шинэ ертөнц” (New world) кинотой зүйрлэж болно. “Шинэ ертөнц” таамаглашгүй үйл явдлуудаар дүүрэн маш сайн зохиолтой бөгөөд Өмнөд Солонгосын эрэгтэй одод нэгэн дор “чуулсан” бүтээл болсон.

“Шинэ ертөнц”-тэй адил “Сүүн замын сахиул” маш олон дүртэй, дүрийн хуваарилалтаа ч зөв хийж чадсан. Өмнөтгөл хэсэгт Сахиулуудын дүрд гавьяат жүжигчин Ё.Цог, Г.Золбоот, Ө.Энхболд, Б.Батнамсрай, Н.Алтанхуяг нарын жүжигчин, эсрэг дүрд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар тоглодог. Харин орчин үеийн хэсэгт гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Ц.Төмөрхуяг, соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба, А.Баттүшиг, С.Болд-Эрдэнэ, Ч.Болд, жүжигчин Ганбаатар, Б.Эрдэнэхүү болон Казахстаны жүжигчин, “Рэкетир” киноны Саяны дүрийг бүтээсэн Саят Исембаев, “Puncher king” хочит тулаанч  Али Багаутинов зэрэг гадны жүжигчин багтжээ.

Үзэгчдийн гайхаад буй “Сүүн замын сахиул” нэрний тухайд жаран бүр сүүн замын сахиулууд цугларч, замчлагч суурин дээр сахиуснуудаа нэгтгэн, сүүн зам татуулдаг уламжлалтай. Тэд Чингис хааны Хас буу тамгыг барих дараагийн эзэн гарч иртэл тамгыг нуусан газрын зургийг хамгаалах үүрэгтэй юм. Гэвч нэгэн цугларалтын үеэр нэг цэрэг урваснаар сахиуснуудын зарим нь дайсны гарт орж, үлдсэн хэсгийг амь үрэгдсэн сахиулуудын удамд хүргэж чадсан ч цаашид урьдных шигээ холбоотой байхаа больж, сахиулуудын цугладаг уламжлал тасарна. Ийн орчин үеийн үйл явдал гарахад Сүүн замын сахиулад байдаг эсэх нь эргэлзээтэй үе эхлэдэг. Мөн санаанд оромгүй дүрүүд сахиул байж таардаг. Үүнээс гадна сахиул үүргээ шилжүүлснээр киноны гол дүр ч солигддог.

“Сүүн замын сахиул” киноны ерөнхий найруулагчаар ардын жүжигчин Цагааны Цэгмидийн ач, төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын хүү найруулагч, жүжигчин Т.Анар ажилласан. Энэ түүний найруулсан анхны бүтээл. Анхны юм алдаатай, оноотой байдаг. Мэр сэр үзэгчээс Хүрэлийн дүрийг бүтээсэн жүжигчин С.Болд-Эрдэнэ “Үргээлэг”-т тоглосон дүрээ давтсан байна гэсэн гомдол гарч байсан. Энэ тухайд “Сүүн замын сахиул” Монгол, Казахстанд нээлтээ хийсэн. Ирэх онд Киргиз, ОХУ, Узбекистаны үзэгчдэд хүрэх учир өмнө нь тултал бүтээсэн дүрээрээ олон улсад гарч яагаад болохгүй гэж.

Өөр нэг зүйл гэвэл киноны постерууд маш сайн болсон ч гэлээ орчин үеийн 12 дүрийг нэгтгэсэн постер хэт “модон” болсон. Бусдаар түүний бүтээл шахсан бяслаг шиг нягт чамбай болсноос гадна гадныханд “өгөх” Монголын кино урлагийн “нэрийн хуудас” болж чаджээ. Түүнчлэн

 



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Би монгол кино үзэх дургүй  
Үзсэн: 5189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
bi [127.0.0.xxx] 2019-12-11 00:48
Mongold xvn ym bol vzej bai
хаха [127.0.0.xxx] 2019-12-11 05:35
Уншчихаад сэтгэгдэл бичиж бай

Бидэнтэй нэгдээрэй