
Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийгээс зарим асуултад хариулт авлаа. Тэрбээр өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр зочилж, Ерөнхий захирал Л.Нинжжамц, Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр нартай уулзсан юм.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. МҮОНРТ-д зочилсон сэтгэгдлээ хуваалцаач?
-Монгол болон Бүгд найрамдах Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх жил болно. Уг тэгш ойн арга хэмжээг хоёр улсын дипломат алба хоорондын арга хэмжээгээр хязгаарлахгүйгээр Монгол Улсын иргэн бүрт хоёр орны харилцааны түүхийн талаар мэдээлэл өгч өргөн хүрээнд тэмдэглэхээр бэлдэж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр
-Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны тэгш ойн хүрээнд Улаанбаатар хот дахь БНЧУ-ын Элчин сайдын яамнаас МҮОНРТ-тэй хэрхэн хамтран ажиллах вэ?
-Тэгш ойг тохиолдуулан танай телевизээр өмнө нь үзэгчдэд хүрч байсан Чехийн уран бүтээлчдийн хийсэн хүүхдийн кино, үлгэр болон өнөө цагийн, орчин үеийн олон ангит киног МҮОНРТ-ийн контентоор солилцох чиглэлд анхаарч ажиллана. Манай орны хүүхдийн үлгэр, хүүхэлдэйн кинонууд олон улсад дээгүүрт ордог тул монголын хүүхэд багачуул үзэх дуртай байна гэдэгт итгэж байна.
Энэ ташрамд хэлэхэд, би телевизийн бүх хөтөлбөрөө англи хэлээр хүргэдэг “MNB World” сувгийг үзэх дуртай. Энэ суваг “нэг нас” хүрч байгаад баяр хүргэе. МҮОНРТ англи хэлээр мэдээ мэдээлэл, хөтөлбөрөө хүргэдэг сувагтай болсон маш их баяртай байгаа.
-Уулзалтын үеэр солилцсон ажил хэрэгч саналуудаас иш татаач?
-МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц уулзалтын үеэр танай болон оросын телевизийн уран бүтээлчид ирэх оны гуравдугаар сард Чех улсад баримтат киноны зураг авалт хийнэ гэдгээ хэлсэн. Чехийн нийслэл Праг хот дэлхийн киночдын цугладаг цэгүүдийн нэг.




Ийржи Бродский: Монгол, Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил 2020 онд болно | ||
Үзсэн: 2516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.