
“Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас 2013-2017 онд хэрэгжүүлэх таван жилийн стратеги төлөвлөгөөндөө өсвөр залуу үеийнхнийг чадваржуулах зорилт дэвшүүлсэн байна. Энэ зорилтын хүрээнд энэ сарын 17-19-ны өдрүүдэд Монгол орны 21 аймаг есөн дүүргийн төлөөлөл бүхий 230 гаруй залуусыг хамруулан “Хөгжлийн төлөөх залуусын оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү чуулга уулзалтад МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат урилгаар оролцож, “Хөгжлийн төлөөх залуусын оролцоо” сэдвээр илтгэл тавилаа. Чуулга уулзалтын зорилго нь Монгол Улсад залуучуудад зориулсан бодлогыг боловсруулах, санал санаачилгыг бий болгох, хөгжлийн төлөөх залуучуудын санал санаачилгыг дэмжиж, тогтвортой үйл ажиллагаа явуулах, залуучуудын мэдлэг туршлагад үндэслэн тэдэнд тулгарч буй бодит асуудал болон амжилтуудыг тодорхойлон гаргах юм байна. МЗХ болон “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт уулзаж хүүхэд залуучууд, нийгмийн хөгжлийн төлөө хамтран ямар үйл ажиллагаа явуулж, аян өрнүүлэн, хөтөлбөр хэрэгжүүлж болох талаар санал солилцсон юм. Дээрх гурван өдрийн арга хэмжээ нь МЗХ-ны үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдаж, цаашид залуучуудын хөгжлийн чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллах юм.
Залуучуудын хөгжлийн төлөө хамтарч ажиллана | ||
Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.