
Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн хөдөлмөрийн технологийн танхимд Австри улсын Unimat компанийн тоног төхөөрөмжийг өнгөрсөн долоо хоногт суурилуулсан.
Боловсол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр тус сургуулийн хөдөлмөрийн технологийн танхимын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус танхимд нийт 30 сая төгрөгийн өртөгтэй токарь, өрөм зэрэг 15 суурь машин суурилуулжээ. Энэхүү тоног төхөөрөмжөөр бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, нисэх, авто загварын чиглэлийн загваруудыг модоор хийх боломжтой аж.
Хүүхдүүд онолын түвшинд сурахаас гадна гараараа хийж сурах, түүнийгээ баталгаажуулах практикт сурахад нь дэмжих зорилгоор уг хөдөлмөрийн кабинетыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс хамтран байгуулжээ. Өмнө нь 380 вольтоор ажилладаг том цахилгаан өрөмтэй байсан бол Европ стандартаар 12 вольтоор ажилладаг сургалтын зориулалтын тоног төхөөрөмжөөр нийт дүүргийн ЕБС-иудыг хангаж байгаа ажээ.
Сурагчид онолын түвшинд сурснаа практикт хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 857 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.