Шууд Chart

MNB хоёр оны заагт...

2019-12-30 14:50:57

  1. Монгол Улсын 2019 оны онцлох үйл явдал

Энэ оны сүүлийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд 20:00 цагт МҮОНТ болон “Монголын мэдээ” сувгаар Монгол Улсын 2019 оны онцлох үйл явдлуудыг нэрлэнэ.

  1. “Баярын мишээл – 2020”

Он солигдох торгон агшинг айл бүрийн хойморт залрах цэнхэр дэлгэц, тэрхүү дэлгэцийн өмнө үзэгчдийг уяж байдаг “Баярын мишээл” хөтөлбөргүйгээр төсөөлөхийн аргагүй ээ. Эрхэм үзэгч та бүхэн “Баярын мишээл – 2020” хөтөлбөрийг арванхоёрдугаар сарын 31-ний 22:40 цагт МҮОНТ-ээр, 23:20 цагт "Монголын мэдээ" сувгаар хүлээн авч үзээрэй.

  1. “Алтан цамхаг - 2019”

Монголын телевизийн салбарын шилдгийн шилдгүүдийг тодруулах “Алтан цамхаг - 2019” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ арванхоёрдугаар сарын 31-нд 21:15 цагт МҮОНТ-ээр, 22:00 цагт “Монголын мэдээ” сувгаар үзэгчдэд хүрнэ.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын мэндчилгээг МҮОНТ, “Монголын мэдээ”, “MNB sport”суваг арванхоёрдугаар сарын 31-нд 23:50 цагт шууд дамжуулна.

  1. “Харшийн сүлд модны наадам”

1958 онд анх санаачлан зохион байгуулж, уламжлал болсоор нэгэн жарныг үдсэн “Харшийн сүлд модны наадам” бүх л насны үзэгчдийн шинэ жилийн баяраар үзэх дуртай хөтөлбөр байсаар ирсэн. Тус наадмыг шинэ оны эхний өдрийн 16:50 цагт МҮОНТ Монголын хүүхдийн ордноос үзүүлнэ.

  1. Япон Улсаас бэлтгэсэн “Монголын нинжа дайчид” шоу нэвтрүүлэг

Өнгөрсөн есдүгээр сард МҮОНТ-ээр цацагдсан цагаасаа эхлэн үзэгчдийг цэнхэр дэлгэцтэй “уяж” чадсан “Монголын нинжа дайчид” шоу нэвтрүүлгийн Япон улсаас бэлтгэсэн дугаарыг шинэ оны эхний өдрийн 22:20 цагт MNB-ийн нэгдүгээр сувгаар хүлээн авч үзээрэй.

  1. Монголын тамирчид дэлхийн дэвжээнд

Монгол Улсын Төрийн далбааг тив, дэлхийн тэнгэрт мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэх эрхэм хүндтэй хэрнээ, амаргүй “алба”-нд зүтгэж, оюун ухаан, бие сэтгэлийн хүчээрээ тулалддаг “дайчид” бол мэдээж спортын салбарынхан. Тэгвэл өнгөрөгч 2019 онд Монголын тамирчид дэлхийн дэвжээнд ямар амжилт гаргасныг энэ сарын 31-ний 20:25 цагт “MNB sport”сувгаар дүгнэнэ.

  1. “Медалиар чимсэн гацуур”

Шинэ жилийн гацуур модны чимэглэлүүд нэгэн хэвэнд цутгасан мэт адилхан байх албагүй. Өнгө дүрс, хэлбэр хэмжээгээрээ өөр ч гэлээ хамгийн чухал нь хүн бүрт баяр баясал бэлэглэх. Гэхдээ спортын салбарынхны хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээрээ чимсэн, алтан, мөнгөн, хүрэл чимэглэлтэй гацуур мод телевиз үзэгчдийн хувьд хамгийн сайхан гацуур моддын нэг байсаар ирсэн. Тэгвэл “Медалиар чимсэн гацуур” баярын дугаар шинэ оны эхний өдрийн 20:00 цагт “MNB sport”сувгаар, 22:20 цагт “Монголын мэдээ” сувгаар гарна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

MNB хоёр оны заагт...  
Үзсэн: 1809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй