Шууд Chart

Стокхольм хотноо хүүхдийн төв шинэ жилийг зургаа дахь жилдээ зохион байгууллаа

2020-01-03 10:33:32

Монгол хэл соёлыг хөгжүүлэн дэлгэрүүлэх "Төгс билэгт” төвөөс санаачилсан “Шидэт үгтэй-Шинэ жил” нь өмнөх онуудаас илүү цар хүрээтэй болсныг онцолж байна. Олон авьяаслаг хүүхэд багачуудыг хамарч тэдний сурсан мэдсэн эрдэм чадварыг эцэг эх, үзэгчид, найз нөхдөд нь үзүүлэн таниулсан хөгжөөн хөөртэй баяр боллоо.

Баярын тоглолтод “Happy Dance” бүжгийн дугуйлан, Төгөлдөр хуурын сургалтын хүүхдүүд, н.Пүрэвсүрэн болон н.Ариунжаргал багшийн авьяаслаг хүүхдүүдээс шилдэг урлагийн номеруудыг гаргаж оролцжээ. 

...Нэгэн үлгэрийн хотод амьдардаг бяцхан охин шидэт үгээ шивнэж, шидэт дохиуртайгаа аялж олон сайхан үйл явдал тохиолдож байгаагаар тайзны тоглолтыг найруулан тавьжээ. Хүүхдийн шинэ жилийг ивээн тэтгэсэн, дэмжиж ороцсон бүх байгууллага хамт олон хувь хүмүүс болон хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд, эцэг эхчүүд нийт монгол түмэндээ талархаж байгаагаа тус төвийн хамт олноос илэрхийлж байлаа.

Бэлтгэсэн: Р.Слава


Стокхольм хотноо хүүхдийн төв шинэ жилийг зургаа дахь жилдээ зохион байгууллаа   
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй