Шууд Chart

Өөрийгөө олсон түүх буюу Ханнагийн нөхөр О.Ганбатын тухай

2020-01-14 09:21:03

Зорилго нэгтэй, үеийн голдуу залуус улирч буй оноо дурсацгаана. Зулай зулайгаа гишгэж төрсөн шаргал үст дэрсхэн ах дүүс, ширээ тойрон тухлаад үдшийг тэсэн ядан хүлээнэ. Төрсөн ам бүл наймуулаа ч төөрөлдсөн хувь заяагаар учирсан нөхдийг оруулбал эднийх гуч, дөчүүлээ. Бүр түүнээс ч олон байж мэднэ.

Энэ бол Хөвсгөл аймгийн Мөрөн сумын О.Ганбатынх. Өнөө үдэш эднийх баярын ширээгээ монгол, америк идээ ундаагаар засна. Учир нь О.Ганбатын гэргий АНУ-ын Калифорни мужийнх. Ханна 2007 оноос Монголд амьдарсан болохоор монголоор сайхан ярина. Гэхдээ ярихаас илүү монгол хүн юу хүсч, юу өгүүлж байгааг үйл хөдлөл, байр байдлаар нь илүү сайн мэднэ. Анхнаасаа л алслагдсан хороолол, сум, багийн иргэдэд туслах ажил хийж байсан болохоор бусадтай харилцаж, тусалж дэмнэх тал дээр гойд. О.Ганбатын сэтгэлийг америк бүсгүйн энэ чанар гойд татсан ч юм билүү. Өнөөдөр тэднийг Хөвсгөл нутгийн олон залуус хүрээлжээ. Олонх нь эцэг эх, ах эгч шигээ санаж, ач тусыг нь магтана.

“Санаа нэгт нөхдийн үйлс” ТББ-ыг үүсгэн байгуулагч О.Ганбатын ийм гавьяаг өгүүлэхийн тулд түүний хорь гаруй жилийн өмнөх, паартай байшинд төрж, өссөн нийслэл хүүгийн тухай багахан түүхийг эхэлж яриулах хэрэгтэй болов уу. 

СОНГОЛТЫН ӨМНӨ

О.Ганбат: 1990 онд манайх хотын төвд бага тойрогт байлаа. Ааваас үлдсэн нэг өрөө байраа зараад түүхий эдийн наймаа хийж эхэллээ. Тэр үед ченж гэж ярьдаг байсан даа. Авсан түүхий эдээ хоёр, гурав нугалж зарж, ашиг хийнэ. Тэр чинээгээрээ мөнгө олж байна, болж байна, мундаг гээд өөрийгөө хөөргөчихсөн. Хамгийн чанартай, хамгийн үнэтэйг нь эдэлж хэрэглээд л, архи сархадын үнэтэйг нь ч авна. Ингэж явсаар 2007 оны есдүгээр сар гэхэд олсон цуглуулсан бүхнээ үрэн таран хийгээд орон байр ч үгүй болсон байсан. Тэр үед бодогдсон л доо. Архи гэдэг зүйлээс гарахгүй бол нэг бол үхэх, нэг бол шоронд орох хоёр л сонголт үлджээ гэж бодсон. Яг тэр үед “Өөрчлөгдсөн амьдрал” төв Улаанбаатарт байгуулагдахад анхны гишүүн болж очлоо. Энэ төв библийн сургаальд суурилагдсан дотоод эдгэрлийн сургалт ордог байсан. Тэр сургалтаар би өөрийнхөө сул дорой байдал, сул талыг олж харсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 12 жил архи уугаагүй. Өөрөө архинаас гарахаас гадна бусад хүмүүст туслах зүрх сэтгэлтэй л болдог юм байна.  

МОНГОЛ ХҮҮГЭЭС АМЕРИК ААВД...

Архинд живж, амьдралыг дууссан мэт бодож, хайртай бүхнээ чулуудан хаясан О.Ганбат ингэж л өөрчлөгджээ. 2007 оны хавар, нийслэлийн хүүхдийн асрамжийн газрын ажилтан америк бүсгүй Ханна Максим говь нутагт аялж, ажиллахаар боллоо. Энэ үед О.Ганбатад багш нь Ханнаг харж, хань болж явахыг даалгав. Ингэж л америк бүсгүй, монгол залуу хоёрын амьдралын зам нийлсэн хэрэг. Хайр сэтгэлээрээ холбогдсон өөр тивийн, ондоо улс үндэстний залуус эцэгтээ учир явдлаа дуулгах  цаг нь ч иржээ. О.Ганбат охиныг нь гуйхаар АНУ-ын Калифорни мужид амьдарч буй Ханнагийн эцэгт захидал бичлээ. 

Нөхөр О.Ганбат: Улаанбаатар хотын гуравдугаар хороололд “Манна” гээд хүүхдийн асрамжийн газарт манай эхнэр ажилладаг байсан. Тэр үед Монголын говь руу хамт явж замдаа танилцаад, сайхан найзалсан. Жил гаруй үерхээд аавд нь захиа бичсэн. “Би танай охинд хайртай болж, бид хоёр амьдрахаар шийдлээ. Таны зөвшөөрөл хэрэгтэй байна” гэж захиа бичиж гуйдаг юм билээ. Ааваас нь нэлээн удаж байж хариу ирсэн.

Гэргий М.Ханна: Танилцсаны дараа би “Хамт амьдаръя гэж бодож байвал эхлээд манай аавд захиа бичиж зөвшөөрөл гуйх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд манай хүн захиа бичиж явуулсан. Нэг сарын дараа ааваас захиа ирсэн.

Нөхөр О.Ганбат: Нэлээн удаж байж хариу ирсэн л дээ. Аав нь “Би олон өдөр бодлоо. Залбирлаа. Ямар ч байсан 100 хувь дэмжиж байна” гэсэн хариу ирүүлсэн. Бид хоёр ханилж суугаад арваад жил болж байна. Зургаан хүүхэдтэй. Хөвсгөл аймагт суурьшаад найман жил болох гэж байна. Манай гурван бага хүүхэд Хөвсгөл аймагт төрсөн. Эхнэр маань хүүхдүүдэд зун англи хэл, компьютерийн сургалт явуулж, зуслан ажиллуулдаг.

Гэргий М.ХаннаБи энд байхад их дуртай. Зун зусланд гарч хүүхдүүдэд англи хэл, зан чанарын сургалт явуулдаг. Хөөрхөн хүүхдүүдтэй ажиллах их гоё байдаг. Хичээл заагаад арваад жил болж байна. Тэр үед хичээл заалгаж байсан хүүхдүүд их том болж, хэл ус нь сайжирсан байна билээ. 

“БИ ЭНД Л ХЭРЭГТЭЙ”

2010 онд О.Ганбат гэргий Ханна Максимынхаа хамт Хөвсгөл аймагт хүмүүнлэгийн ажлаар ирчихээд “энд л бид хэрэгтэй юм байна” гэж бодсон гэдэг. Мөрөн сумын худалдааны захаар явж байхдаа архины мөнгө нэхсэн, найгасан,  хөлчүүрхсэн залуусыг хараад эдэнд л туслах ёстой гэж шийджээ.

Нөхөр О.Ганбат: Миний зүрх сэтгэлийг юу дуудсан бэ? ...  Хөвсгөл далай ч юм уу, сайхан байгаль ч юм уу, эсвэл янз бүрийн боломж нөхцөл биш л дээ. Зүгээр л энэ хүмүүүстэй ажиллая гэж бодсон. Зах дээр нь явж байгаад архи уудаг олон залуусыг хараад энд би хэрэгтэй юм байна, энэ газарт би байх ёстой юм байна гэж бодсон.

Гэргий М.Ханна: Би өөрийгөө дэлхийн хамгийн гоё газар амьдарч байгаа гэж боддог. Монголд ирэхдээ Улаанбаатарт ажиллана л гэж бодож байсан. Бурхан намайг хамгийн гоё газар нутаг руу илгээсэн гэж талархаж явдаг.    

 “ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ӨӨРИЙГӨӨ БАРЬЖ БАЙГУУЛАХ”

Шугамдсан мэт тэгш цагаан гудамж, дүнхийсэн тоосгон, дүнзэн байшингууд нь яах аргагүй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дүр төрх. Тэдний дунд О.Ганбатынх, О.Ганбатын гэр бүлийн байгуулсан “Санаа нэгт нөхдийн үйлс” ТББ нь бий. 2010 онд хүүхдүүдээ хөтлөөд, цүнхтэй хувцсаа үүрээд Дэлгэрмөрөнгийн хөвөөнд ирж байсан тэд айлын байшин түрээслэн нааш, цааш нүүсээр нэг л мэдэхэд дөрвөн жил болсон байлаа. Ингэж байж өөрийн гэсэн хашаа байшинтай болжээ.

Хүнд амьдрах тохитой орон байр чухал. Гэхдээ түүнээс илүү чухал нь өөрийгөө босгож, бүтээх явдал” хэмээн О.Ганбат хуучилж байсан нь түүний амьдралын үзэл нь юм. 

“Санаа нэгт нөхдийн үйлс” ТББ-ыг үүсгэн байгуулагч О.Ганбат: Машин техник, орон байр, байшин барилга энэ бүхэн хүний зүгээр л дагавар эд зүйл. Хүний амьдралд хэрэгтэй дагавар эд. Харин хамгийн чухал нь хүн эхлээд өөрийгөө барьж байгуулах ёстой. Өөрийнхөө үндэс суурийг, өөрийнхөө итгэл үнэмшлийг барьж байгуулах явдал гэж би боддог.

Нөхөр О.Ганбат, гэргий М.Ханна нар одоо “Санаа нэгт нөхдийн үйлс” төвийнхөө гишүүдтэй хамтран хүнсний ногоо тариалдаг. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын захиргаанаас өгсөн, өөрсдөө хуримтлуулсан мөнгөөрөө худалдаж авсан газар нь нийлээд 10 гаруй га давжээ. Энэ л талбайгаас хураадаг ургац нь жил бүр өссөөр. Архины хамааралтай залуусыг эмчлэх О.Ганбатын 10 жилийн хөдөлмөр ч ургацаа өгсөөр.

О.Ганбат: Манай төвд вакумжуулсан хөтөлбөр бий. Жил бүр 11 дүгээр сараас дараа жилийн тавдугаар сар хүртэл архины хамааралтай хүмүүсийг орчноос нь тусгаарлаж байрлуулаад, дотоод эдгэрлийн сургалт ордог. Энэ сургалтад одоогоор 160 орчим хүн хамрагдаад байна. Санаа нэгт нөхдийн үйлс” төвийн архинаас гаргасан үзүүлэлт 60 хувь байдаг. Бусад газрын эмчилгээтэй харьцуулахад өндөр, сайн үзүүлэлт гэсэн үг. Өдрийн сургалтад одоо 20 гаруй хүн хамрагдаж байна. Залуус маань архинаас гарч гэр бүлтэй, үр хүүхэдтэй болж байна. Зарим нь Хөвсгөл аймагтаа удирдах түвшний ажил ч хийж байна. Тэдэнд хайрламаар сайхан зан чанар, их хүч, олон авьяас байдаг. Түүнийг л олж харж зүлгэж өнгөлж, өөрийгөө олоход нь туслах нь чухал.

“ХАЯГДСАН ТЭДНИЙГ ОЛОХ НЬ МИНИЙ АЖИЛ”

“Хаягдсан хүмүүсийг буцааж олох нь миний ажил. Тэдэнтэйгээ энэ насаараа хамт байна” хэмээсэн О.Ганбатын үг ажилдаа зүрх сэтгэлээ хэрхэн зориулсныг нь хэлэх болов уу.  

О.Ганбат: Бүх юмтайгаа холилдчихсон, өөрийгөө хаячихсан, гутрал цөхрөлд автчихсан хүмүүсийг угааж цэвэрлэж, засч залруулаад, дахиад гэр бүлтэй болгож, амьдрал ахуйгаа өөд нь татах хүртэл нь засна гэдэг миний хувьд урт  хугацааны ажил. Хоёр, гурван жилийнх ч биш. Би энэ хүмүүстэй арваад жил ажиллах болов уу. Ер нь бидний нөхөрлөл үхэн үхтлээ л хамт байна даа. Тэдний төлөө ч амьдарна гэж бодож байгаа.

*******************

Энэ үдэш О.Ганбатын зочид гийчид америк идээ ундаагаар ч бас дайлуулна. Учир нь гэргий Ханна нь АНУ-ын Калифорни мужийнх. Харин одоо Монголд, Монголдоо Хөвсгөлд, Хөвсгөлдөө Мөрөн суманд нөхөр, зургаан хүүхэдтэйгээ сайхан амьдарч буй.

Ирж буй онд М.Ханна өөрийн төрсөн нутагтаа гэр бүлээрээ хэрхэн айлчлахаа ч энэ үдэш ярина. 

Нэвтрүүлгийг ЭНД-ээс сонсох боломжтой.  

                                                       Сэтгүүлч Давааажавын Даваадулам  

                                Балдангийн Бат-Эрдэнэ

Нийтэлсэн: Д.Даваадулам

Өөрийгөө олсон түүх буюу Ханнагийн нөхөр О.Ганбатын тухай   
Үзсэн: 34864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-22 00:32
Хөөрхөн хүүхдүүд болон ээж аавд нь баяр хүргэе
Наранбат [127.0.0.xxx] 2020-01-17 03:12
Бид Америк болон барууны кино үзэхэд хүүхнүүд нь морал доогууртай мэт харагддаг. Яг бодит байдал дээр ямар гэр бүлээс тэр бүсгүй гаралтай нь үнэхээр чухал. Сайн гэр бүлээс гаралтай хүүхнүүд ази хүүхнүүдээс хамаагүй илүү ёс зүй, морал сайтай байдаг юм. Миний үгийг манай Монголд амьдарч буй бэрүүд гэрчилнэ. Харьцахад тэдний хэрэглэж буй үгс тэдний зиндааг шууд тодорхойлоод өгнө.
Zochin [127.0.0.xxx] 2020-01-17 07:20
Estoi tiim. Er n bol ih bardam deeguur haritsaatai humuus baidag emegteichuud n.
Enkh [127.0.0.xxx] 2020-01-17 00:53
Amkh exluulj bsan ajliin min ur dun garsan shu. Bayar xurgie
Зочин [127.0.0.xxx] 2020-01-16 20:17
баяр хүргэё. өнөр өтгөн сайхан гэр бүл байна.амьдралдаа дүгнэлт хийж сайн яваа танд хамгийн сайн сайхныг хүсэн ёрөөё
Зочин [127.0.0.xxx] 2020-01-16 18:22
Энэ монгол оронд минь хүний төлөөх сайн сайхан үйлс гэж ийм л хийсэн юмтай хэлэх үгтэй өөрөөрөө үлгэрэлсэн өөрийгөө олсон хүмүүнийг л хэлнэ.Сайн үйлс дэлгэрэгээ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-16 16:19
Setgel hudulchihluu. Ymar shan humuus we. Manai nuhur arhinaas garch chadahgui bsaar amidral ni duuslaadaa. Tuuniig burhan urshuug
Зочин [127.0.0.xxx] 2020-01-16 15:52
Хувь хүн, гэр бүлд нь хүндэтгэлтэй хандах нь таны соёл агаад мэдлэгийн цар хүрээний нэг том илэрхийлэл юм шүү.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-16 15:46
Санаа сайхан бол заяа сайхан гэдэг үг үнэхээр үнэн үг шүү.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-16 15:21
Ene zavaan har yumtai suuchij bga yumu kk
Зочин [127.0.0.xxx] 2020-01-16 00:23
Ene huuhen hovsduuljee huurhii iim gadaad huuhnuud huvsguluur duuren bga
zail2 [127.0.0.xxx] 2020-01-16 15:06
WAHAHA TF
Chuka [127.0.0.xxx] 2020-01-15 23:42
Ih bayrllaa olon zalyysiig ajiltai amdraltai Bolgono hedge mash saihan here shuu.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-15 21:29
Монголд залуусаа архинаас хол байлгах гэж өөрийгөө ч мартах шахам хичээж бгаа бүсгүйчүүд зөндөө бий Энэ бүсгүйн аз таарахад ухамсартай залуу таарчээ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-15 21:24
христийн шашнаас авах ум ч бий хаях зүйл ч бий хүний ухамсарийн асуудал энэ хүн зөвийг сонгосон бна ухаантай гэж бодож баына
Зочин [127.0.0.xxx] 2020-01-15 21:19
Сайхан хүмүүс байна.Баяр хүргэе
Баяр [127.0.0.xxx] 2020-01-15 21:03
Банбаагийн гэр бүлд хорвоогийн сайн сайхан бүгдыг хүсьё Сайхан байна шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-15 11:48
Бүх зүйл хувь хүний өөрийн ухамсраас шалтгаалах боловуу. Миний хувьд найз нөхөд эн тэртэйгээ дарвиж уудгал байлаа элдэв янзын бурхан эм тан хэрэглээгүй огт уухаач болиогүй зүгээр л тааруулж УУХ. Аяндаал амьдрал хүнээс архиа боль гэдэг юм. Тэгээд ч архи МООДНООС гарсан гэдгийг ойлгоорой
Зочин [127.0.0.xxx] 2020-01-15 07:50
Угаасаа христийн шашныг үзэн яддаг. Шашиндаа оруулах гэж байнга тэнэг эзэн эзэн гээд л тэнэгтдэг. Тэр библи нь галзуу хүний өдрийн тэмдэглэл. Ийм юманд орж байгаа хүмүүсээс хол байх хэрэгтэй. Яагаад гэвэл оюуны мэлмий эд нарт байхгүй.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-17 09:51
harwas chi muhar svsegt sharin shashni mulguu svsegten bna.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-15 23:20
Chi buruu bodoj bn hun gedeg iim l bsih estoishte
Зочин [127.0.0.xxx] 2020-01-15 09:47
Энд шашин ярих гээгүй блгүй дээ. Амьдралдаа алдаж, архинд орж унаж явсан нэгэн өөрчлөгдөж, сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй болжээ. Одоо бусдыг архинаас гаргах гэж зүтгэж бна ш дээ. Мөнгөгүй, итгэлгүй юучгүй нөхдөд туслах хүн олон гэж үү. Бид тусалж чаддаг уу. Хар архичин л гэж хараадаг биз дээ. Ийм амьдралыг ойлгоод, буян үйлдэж монголд бэр орсон америк бүсгүй ч сүрхий, ухаантай юм аа. Хүн хүн шиг амьдарч, бусдад үлгэрлэж бхад юун мунхаг шашин машин бэ. Будда, шарын шашинаа шүтээд, бөө бөөлөөд архинд автаад, мансуураад явж бгаа тэр олон залуусыг юу гэх вэ.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 21:18
энэ мундаг хүмүүстэй аз жаргал эрүүл энх энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 20:24
Ангийн хүүдээ амжилт, аз жаргал хүсэе
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 20:13
Би Ховд аймгийн хүн.2014 оны 11 сард Хөвсгөл аймгийг зорьсон.Хөвсгөл аймагт өөрийгөө олж авахад тусалдаг багш байна гэж манай удирдагч нар явуулж билээ. Тэр үед би Ховдын цуутай архичин байсан.О.Ганбат багшийн удирдлаганд очиж 6 сар сурч үнэхээр өөрийгөө олсондоо. Бурхан надыг Хөвсгөл Гамбаа багшруу хөтөлсөндөө. Хүний төлөө гэсэн зүрх сэтгэлтэй Бусадыг өөрчлөх дуудлагатай хүндээ.Бид 2 одоо 6 н жил болжээ. Ховдод ирээд бас ТББ байгуулж өнгөрсөн жил архины хамааралтай хүмүүст үйлчилсэн.Өнөө жил байрны асуудалтай болоод чадаагүй. Боломж олдон гэж итгэж байгаа. Гамбаа багшдаа маш их баярлаж явдаг шүү. Би одоо 55 настай. Ховд аймаг Жаргалант сум Б.Өлзийтогтох.
Gungaa [127.0.0.xxx] 2020-01-18 04:33
Bayar xurgeyax tand. ooriigoo oorchilson ni yamar ix uxamsar ve. tsaashidiin amidrald az jargal xusye
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 19:45
Бурхан ивээг
Mari [127.0.0.xxx] 2020-01-14 18:21
Бурхан алдаршиг Хамгийн эхэнд итгэл үнэмшил чухал Христ итгэл бол хүнийг өөрийг нь олоход тусладаг
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 13:54
Христосын шашин чинь сайхан л юм биш үү хэхэ
Хөвсгөлийн иргэн [127.0.0.xxx] 2020-01-14 13:16
А. Ганбат биш О. Ганбат шүү...
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 16:23
Зассан. Ок
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 12:16
Сайхан түүх байна. Аз жаргалыг хүсье! Ирээдүй нь гэрэлтэг!
Positive news [127.0.0.xxx] 2020-01-14 10:14
Amidralaa zuv zalj yvaa saihan tuuh b
Ganchuluun [127.0.0.xxx] 2020-01-15 08:29
Saihan ger bul az jargal saihan buhnii deediig husie
Зочин [127.0.0.xxx] 2020-01-17 10:22
Mongol tsuc iim shar tolgoitoi bolchihloor vneheer emegneltei canagdaj b.hiin

Бидэнтэй нэгдээрэй