Шууд Chart

Уснаа “явагч” унадаг дугуй худалдаанд гарчээ

2020-01-19 11:42:59

Өнгөрөгч долоо хоногт Америкийн Лас Вегас хотноо сүүлийн үеийн техник, технологийн шоу зохион байгуулагдлаа. Тус шоуны үеэрх олон нийтийн анхаарлыг татсан бүтээлүүдийн нэг уснаа явагч цахилгаан унадаг дугуй байжээ. Америкийн Лас Вегас хотод электроникийн үзэсгэлэн шоу 1 дүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулагджээ.

Тус үзэсгэлэнд оролцсон Шинэ Зеланд улсад төвтэй Мэнта5 гэх компани хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болох цахилгаан унадаг дугуйгаа танилцуулсан байна. Энэхүү цахилгаан унадаг дугуй нь уснаа явагч гэдгээрээ тус үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг татсан байна. Шоуны үеэр уснаа явагч унадаг дугуйг нуурын усанд унаж сонирхуулжээ. Мэнта5 компанийн зүгээс энэхүү унадаг дугуйг дэлхийд анхдагч гэдгийг онцолсон юм. Моторт усны дугуй 20 км цаг хүртэл хурдлах чадалтай, эвхэгддэг учраас машины тээвэрлэн авч явахад хялбар юм.

20 км буюу зохион бүтээгч компанийн зүгээс маш хөнгөн дээрх дугуйг үйлдвэрлэх бүтээхэд 7 жилийг зарцуулсан бөгөөд Манта5 дугуй хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Компанийн зүгээс дараагийн загварын дугуйнууд бүр ч хурдан явдаг болно гэдгийг онцолсон байна. 5790 фунт стерлингээр худалдаалагдах тус дугуйны урьдчилсан захиалгыг Мэнта компанийн цахим хуудсаар өгөх боломжтой юм. Уснаа явагч энэ унадаг дугуйн батарейг бүрэн цэнэглэхэд 5 цаг шаардагдах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уснаа “явагч” унадаг дугуй худалдаанд гарчээ   
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй