Шууд Chart

Наро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг

2020-01-24 13:09:18

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүвийн айлдсан сургаалаас хүргэж байна.

"Бид бусдын хайр энэрлийн хүчээр амьдралаа эхлүүлж, бусдын тус дэмээр сурч боловсорч, бусдын тус дэмээр аж төрдөг. Энэ хорвоод төрсөн цагаасаа эхлээд л бид эцэг эхийнхээ энэрэл хайрын хүчээр хүн болж, өсөж торнидог. Эцэг эх маань биднийг тоолшгүй олон аюул ослоос хамгаалж, бидний амь насыг тоолшгүй олон удаа аварсан байдаг. Тэд бидний төлөө өдөр бүр сэтгэлээ чилээж, бүхий л амьдралаа бидний тусын тулд зориулж, бидний төлөө амьдардаг. Загнаж зэмлэх нь хүртэл бидний тусын тулд, биднийг битгий зовоосой, битгий алдаж эндээсэй гэсэндээ зэмлэдэг.

Хожим харамсахгүйн тулд эцэг эхээ амьд байгаа дээр эцэг эхийнхээ ачийг хэдий чинээ санана төдий чинээгээр ачийг нь хариулж, санаа сэтгэлийг нь зовоохгүй байх юмсан гэх хүсэл төрнө. Эцэг эхийгээ ачласны буян хэмжээлшгүй их болохыг Бурхан багш айлдсан байдаг.

Бидний амьдрал эерэгээр өөрчлөгдөх гурван боломж".

 

"Дадал зуршлыг дагаж өөрчлөгдөх нь сэтгэлийн нэг чадамж. Бусдыг гэсэн хайр энэрлийг сэтгэлдээ дагуулвал аажим аажмаар бусдыг хайрлах чанарт сэтгэл дадаж ирнэ. Энэрэл хайр хэдий чинээ сэтгэлд дадна тэр чинээгээр муу сэтгэлийн хүч суларч хором мөч бүхэнд аз жаргалтай байх болно".

 

"Аливаа мэдээллийг ажиглан шинжлэлгүйгээр итгэх нь хов жив, худал үгэнд автаж сэтгэл хямрахын шалтгаан болдог бол учир шалтгааны үүднээс нягтлан шинжиж үнэн, худлыг ялгадаг байх нь сэтгэлээ худал хуурмагаас сахихын уг суурь болно".

 

"Бидний амь нас мөнх биш. Маргааш амьд байхын баттай баталгаа байхгүй ч сэтгэлээ сургаж чадах ухаант хүний биеийг олж төрсөн нь одоо бидэнд байгаа боломж. Аз жаргалыг гаднаас, ирээдүйгээс холоос хайх шаардлагагүй.

Өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч жишээ нь эрүүл, ухаан саруул ...... байгаадаа сэтгэл хангалуун, бусдыг хайрлах сэтгэлээ хөгжүүлж бусдад тустай байвал хором мөч бүхэнд аз жаргалтай бөгөөд утга учиртай амьдарч чадна".

 

"Гэр бүлд нэг ууртай хүн байхад бусдын тайван байдлыг үгүй болгодог бөгөөд уурын мөн чанар нь сэтгэлийн амгалан байдлыг үгүй хийж бусдыг хорлох сэтгэл юм. Тиймээс гэр бүл болон бусдыг чин сэтгэлээсээ жаргалтай байгаасай гэсэн сэтгэлийг дадал болгосноор өөрийн сэтгэл дэх уур багасаж, улмаар бусад хүмүүсийн сэтгэлд ч амар тайван, таатай нөлөө үзүүлэх бөгөөд эв түнжин батаждаг".

 

"Aлдаагаа бусдад тохдог хүн алдаагаа ухаарч хөгжих боломжгүй байдаг. "Тэрнээс боллоо, тэр намайг уурлуулсан" гэх үед тэр хэн нэгэн нь өөрийг нь удирдсан нэгэн болно. Харин "Надаас боллоо, би өөрөө уурласан" гэх үед жолоодлого өөрийн гарт байх бөгөөд уурлахгүй байх нь ч өөрийн сонголт болж алдаагаа ухааран хөгжих боломж үргэлж бий болдог".

 

"Эрүүл хэрнээ зарим хүмүүс бусдад байгаа зүйлс надад алга, жаргалтай байх шалтгаан байхгүй мэт гомдлоох хүмүүс байна. Гэвч аз жаргал хүн бүхэнд харилцан адилгүй. Жишээ нь хоёр хөл нь өвчтэй хүний хувьд алхаж чадвал маш аз жаргалыг мэдрэх болно. Гэтэл эрүүл алхаж чадаж байгаа хүмүүс энэ үнэ цэнээ мэдэрвэл маш аз жаргалтай байх ч боломжтой . Өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч сэтгэл ханамжтай байж чадахгүй л бол шунал, хүсэл хязгааргүй учраас юу ч байсан жаргалтай байх боломжгүй. Тиймээс өөрт байгаа зүйлсийн үнэ цэнийг мэдэрч сэтгэл ханамжтай байж чадвал жаргалтай байх маш олон шалтгаан бидэнд бий".

 

"Өглөгч сайхан сэтгэлээс болж хохирлоо гэх хүмүүс байна. Энэ бол ухаан дээр суурилаагүй сайхан сэтгэл. Сайхан сэтгэлтэй гээд хайч гуйсан учраа мэдэхгүй хүүхдэд хайч өгдөггүй шиг сайхан сэтгэл бол ухаан дээр суурилах хэрэгтэй. Аливаа үйлийн үр дүнг бодож үзээд өөр бусдад хорлолтой бол хорьж, тустай бол хийдэг байх нь хожим харамсал дагуулахгүй. Ухаан дээр суурилсан сайхан сэтгэлээс сайн үр дагавар гарахаас биш муу үр дагавар гарахгүй".

 

"Хүний адгуус амьтнаас ялгарах гол ялгаа нь нөхцөл байдлыг ажиглан шинжиж сайн мууг ялгаж салгах оюун ухаан. Адгуус амьтад таван мэдрэхүйд тааламжтай мэдрэмж байвал зөв бурууг ялгаж чадахгүй түүнд шунадаг. Зарим хүмүүс согтуурал, мансуурлын зүйл их хэрэглэж ачит эцэг эхээ зовоож өөртөө ч асуудал үүсгэж байна. Ямарваа нэг тааламжтай мэдрэмжийн үр дүн нь өөр бусдад асуудал хор уршиг тарьж байвал хорих хэрэгтэй. Гэмт явдлын хор уршгийг ухаарч ойлгоод муу явдлаас холдож чадах нь ухаант хүний шинж".

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Наро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг  
Үзсэн: 45869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-03 10:05
Хүн гэдэг нь амьтнаас дээд төрөл атлаа адгууснаас доор сэтгэж байдаг зарим хүмүүст хэлэхэд. Бие, хэл, сэтгэл гураваа цэвэр ариун, үнэнч, сэтгэл хангалуун, ухаалаг, хайраар дүүрэн байлгаж чадваас шашны урсгал, лам, сүм рүү гүйгээд байх шаардлагагүй юм. Ийм биш хүн бүр адилгүй, мунхаг, худалч, шунал тачаалтай, үзэн ядалтаар дүүрсэн хүмүүст ийм сургааль айлдах хүмүүс туйлын хэрэгтэй.
Г. Доржжигжид [127.0.0.xxx] 2020-03-02 14:12
Орчин үед аливаа шашинд мухраар сүсэглэх нь утгагүй бөгөөд Бурханы сургаалийн мөн чанарыг ойлгож, тунгааж хэрэгжүүлдэг бол: Хүн төрлөхтний сэтгэл оюуныг ариусган амаржуулж, хорвоо ертөнцийг мөнхөд ариун оршоохыг л хүсч номлодог боловч эгэл хүмүүн бүр ойлгож хүлээн авч хэрэгжүүлдэггүй нь харамсалтай юм. Нарованчин гэгээн бол үеийн үедээ Монгол түмнийхээ амар амгалан, сайн сайхны тулд Бурханы сургаалыг судалж, номлож ухааруулж ирсэн түүхтэй, олон түмний сэтгэл ухамсарт нөлөөлж, айх аюулаас холдуулж ирсэн гавьяатай бөгөөд нийгмийн оюун санааны хүлээлттэй байсан учир зарим цөөнхөд таалагдахгүй байж болох юм. Сүүлийн үеийн нэр хүндтэй лам хуврагууд шашны номлолыг шинжлэх ухаанчаар судалж, олон нийтийг гэгээрүүлэх, мухар сүсгээс ангижруулахын төлөө ажиллаж байгаа шүүдээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-02 13:43
Орчин үед аливаа шашинд мухраар сүсэглэх нь утгагүй бөгөөд Бурханы сургаалийн мөн чанарыг ойлгож, тунгааж хэрэгжүүлдэг бол: Хүн төрлөхтний сэтгэл оюуныг ариусган амаржуулж, хорвоо ертөнцийг мөнхөд ариун оршоохыг л хүсч номлодог боловч эгэл хүмүүн бүр ойлгож хүлээн авч хэрэгжүүлдэггүй нь харамсалтай юм. Нарованчин гэгээн бол үеийн үедээ Монгол түмнийхээ амар амгалан, сайн сайхны тулд Бурханы сургаалыг судалж, номлож ухааруулж ирсэн түүхтэй, олон түмний сэтгэл ухамсарт нөлөөлж, айх аюулаас холдуулж ирсэн гавьяатай бөгөөд нийгмийн оюун санааны хүлээлттэй байсан учир зарим цөөнхөд таалагдахгүй байж болох юм. Сүүлийн үеийн нэр хүндтэй лам хуврагууд шашны номлолыг шинжлэх ухаанчаар судалж, олон нийтийг гэгээрүүлэх, мухар сүсгээс ангижруулахын төлөө ажиллаж байгаа шүүдээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 21:50
Сайтар тунгааж уншваас хүмүүсд асар их ухаарал оршвой.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 12:33
Баярлалаа. Сайхан бүхэн дэлгэрэг.
Munkhtsetseg [127.0.0.xxx] 2020-03-01 11:51
Humuus unshij oyun sananndaa tungan bodvoos zohiltoi.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 10:31
Shan unen monnig uhaaruulj ogoh saihan surgaalitai oguulemj baina bayrlalaa
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 09:53
Yamar vnen saihan surgaal aildsan yum be
Чука [127.0.0.xxx] 2020-03-01 09:20
Номын хүчээр гэгээрлийг олж авна Номтоны ачаар адис ерөөл хүртэнэ Аль алинд увидастай Амьдралыг тэтгэх чадалтай
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 14:33
Цаг үе олсон одоогийн хүмүүст маш хэрэгтэй сургаал байна.Монгол хүн болгон өөрийн ухааныг зөв залж явахыг хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 12:40
Багш,ном,бурхад дор мөргөе.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 23:05
Mundag yumaa. Unheer saihan setgegdel turluu
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 22:27
Manai zaluuchuudad yag l tsagaa olson saihan surgaal bn.bayarlalaa
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 22:26
Gaihaltai
Шар хувалз [127.0.0.xxx] 2020-01-25 21:05
Нийгмийн баялаг бүтээ! Залуу хүн байж луйвар залилан хийж амьдардаг лам гэх паразитууд яамаар ч юм дээ. Бас л болоогпгүы байна даа. Празитад сөгдөж мөргөөд хол явахгүй шүү манайхаан.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 19:39
mash ih taalagdlaa zaluus sanaj setgej amidral ahuidaa heregjuulmeer saihan zuvluguu bna
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 18:56
сонирхолтой
Zochin [127.0.0.xxx] 2020-01-25 12:41
Saikhan syrgaal bna bayarlala
Уншигё [127.0.0.xxx] 2020-01-25 10:03
Баярлалаа. Чихэнд наалдацтай сайхан сургаал байна. Бид ч ухаанаар биш тогойны хэмжээгээр сэтгэж бие2 нээ мөн ч хэмлэх юм даа. Аливаа юмыг өөдрөг сайханаар харж ярьдаг болбол сайханаа. Баярлалаа. Дүүгийн бурхан шашны ажлыг дэлгэрүүлэх ажилд амжилт хүсье
Гэгээнтэн гуайд [127.0.0.xxx] 2020-01-25 08:31
Ийм залуугаараа хэдийдээ...юу хийсэн болоод гэгээнтэн болчихдог байна вэ??? Хуурамч хоосон гэгээнтэн нэртэй ард түмний тархийг угаагч нар ихэслээ,тэдний нэг л байна. Осоржамаагаас дээрдэх юмгүй... царайгаараа л дээр байх даа.......Тийм л мундаг 88 шидтэй юм бол энэ корона вирүсийг арчаад хаяач....
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 03:22
Yum hiij baij Gegeenten boldog yum bishee. Turmul zuil... Gehdee cham shig oyunii suv ni haagdsan baagii uhaarahgui biz dee.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 10:21
Ид шид бол энэ хүнд байдаг юм гэнэлээ. Гэхдээ хүн бүхэнд энэ сайхан бүхнээ ялгаваргүй хүртээгээсэй.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 10:01
Царайнаас нь гэрэл цацарсан,Эх,Эцгээ энэрэн хайрлах,хүндлэхийг сургасан сургааль хүний муу зан үйлийг хэрхэн даван туулах зэргийг нь уншиж үзээд элдэвлээрэй...ХҮН УХААНААРАА адгууснаас ЯЛГААТАЙГ...
Д. Батсүрэн [127.0.0.xxx] 2020-01-25 07:22
Шарын шашин бол улс орныг үгүйрүүлэн доройртуулсан гадны шашин. Энэ талаар эрдэмтэн Бира чухамхүү үнэнийг 100 эрхэм нэвтрүүлэгт орохдоо тун ойлгомжтой хэлсэндээ. Үүнийг мэдтүгэй, ойлготугай. Олон зуун жил оршин тогтнохдоо манай ёс заншил, өв уламжлалтай холилдон нутагшсан. Энэ шашинтай зууралдвал Монгол маань хэзээ ч өөдлөхгүй.
3 [127.0.0.xxx] 2020-01-25 02:52
эрхэм гэгээнтэн минь 88 ид шидийнхээ зөвхөн ганцыг ядарсан ард олны төлөө нь гаргаач. хэзээ хаана хэрэглэх гээд салтаадаад байгаа юм
Kkk [127.0.0.xxx] 2020-01-25 01:38
Zaluu huuhed l bh shig bhiin iyn bagsh mash ve kkk utga alga.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 00:14
Сайхан сургаал айлдсанд баярлалаа багшид мөргөмуй
Baabar [127.0.0.xxx] 2020-01-25 00:02
Chi baadaggui sheedeggui bol chamaig gegeenten gey. Muu baastai burhad.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-24 23:43
Tanid bayarlalaa.Eruul enkh,sain saikhan bukhniig khusen eruue !
Зочин [127.0.0.xxx] 2020-01-24 23:43
багшдаа мөргөё
Зочин [127.0.0.xxx] 2020-01-24 22:29
Маш сайхан номлол байна.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-24 21:07
uneheer tiim shu uhtel ur haram gej etseg eh mini ursee urgelj setgel zurheeree hamgaaldag.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-24 19:34
таны буян дэлгэрч, биднийгээ байнга гэгээрүүлж байх болтугай.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-24 18:58
Зочин [127.0.0.xxx] 2020-01-24 16:42
Монголын хамгийн царайлаг гэгээнтэн.Бие,сэтгэлийн сайхны нэгдэл энэ хүнд заяажээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-25 08:48
Амар амгалан сайн сайхан vйлс бvхэн дэлгэрэх болтугай.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-26 00:32
Сайн сайхныг сургаж л байвал зѳв талаас нь ухаж ойлгож амьдралдаа хэрэгжүүлж явах юмсан даа хүүхдүүд ээ

Бидэнтэй нэгдээрэй