
Хан-Уул дүүрэг нь 48500 га нутаг дэвсгэртэй бөгөөд Засаг захиргааны 16 хороотой 35349 өрхтэй 131 мянга гаруй хүн амтай аж. Хүн амын өсөлт нэмэгдэж буйтай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай нэг цэгээс хүргэхээр Хан-Уул дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ыг ашиглалтад оруулах нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Иргэдэд үйлчлэх төв байрны барилгын ажлын захиалагч байгууллагаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ажилласан бөгөөд байрны нийт төсөвт өртөг таван тэрбум 47 сая төгрөг аж. Дээрх байранд одоогоор нийтдээ 20 хэлтэс, албадын 224 төрийн албан хаагчид орчин үеийн нөхцөл сайтай ажлын байраар хангагдаад байгаа бөгөөд тус барилга нь нийт 60 өрөө тасалгаатай 4575 м2 ашигтай талбайтай ба өдөрт дунджаар 500-700 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэж ажиллах ажээ.
Хан-Уул дүүрэг иргэдэд үйлчлэх төвтэй боллоо | ||
Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.