
Америкийн рэппер, дуу зохиогч, жүжигчин гээд тал бүрийн авьяастай Эминэмийн "Rap God" дууны албан ёсны бичлэг 2013 онд анх Youtube-д тавигдсан аж. Тэгвэл анх youtube-д байршуулснаас хойш 6 жил гаруй хугацааны дараа энэ клипийг үзэгчдийн тоо тэрбумд хүрч байгаа нь энэ юм. Өдгөө 47 настай Эминэмийн гурав дахь видео клип youtube-д тэрбум үзэгчтэй болоод байгаа нь энэ юм.
Үүнээс өмнө түүний youtube-д байршсан Not Afraid"” болон Love the Way You Lie" гэсэн хоёр дууны видеог үзэгчдийн тоо тэрбумд хүрсэн юм. Сонирхуулахад, Өмнөд Солонгосын хөгжимчин Пак Чэн Саны "Gangnam Style" YouTube-д хамгийн анх тэрбум үзэгчтэй болж байсан видео клип юм. 2012 онд YouTube-д тавигдсан энэхүү видео клипийг үзэгчдийг тоо одоогоор 3.5 тэрбумд хүрчээ.
Эминэмийн “Rap God” видео клипийг “Youtube”- ээр нэг тэрбум хүн үзжээ | ||
Үзсэн: 1348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.