Шууд Chart

Д.Будсүрэн: Хүйтэн, сэрүүний үед хүүхдийн дархлаа их сулардаг

2020-02-19 13:15:51

Монголчууд уламжлалт анагаах ухааны суурьтай ард түмэн. Харин анагаахын шинжлэх ухаан хөгжсөнөөр эм, эмийн эмчилгээг хүмүүс ихэвчлэн хэрэглэж, уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ нэгэн үе мартагдах шахсан тал бий. Гэвч сүүлийн жилүүдэд эргээд сэргэж буй нь хүн төрөлхтөн, тэр дундаа монголчууд байгаль эхээс хүйн холбоотой гэж үздэгтэй холбоотой болов уу. Эртнээс л монголчууд амаржсан эх уламжлалт аргаар биеэ тэнхрүүлж, шинэ төрсөн хүүхдийг уламжлалт аргаар л өсгөдөг байсан түүхтэй. Тиймээс уламжлалт эмчилгээ, сувилгааны ач тусын талаар “Тиффани мед” эмнэлгийн эмчлэгч эмч Д.Будсүрэнтэй ярилцлаа.

-Монголчууд суурин иргэншлийг илүүд үзэж хот газар амьдарч байгаа нь уламжлалт эмчилгээ, сувилгаа, уламжлалт анагаах ухаанаас хөндийрөөд байгаа санагддаг. Нүүдэлчин ард түмний өдөр тутамд хэрэглэдэг унд, хоол нь хүртэл эмчилгээний шинж чанартай байсан болов уу. Энэ талаар яриагаа эхэлье?

-Тэгэлгүй яах вэ. Манай монголчууд эртнээс хүүхдээ ясны шөл, хар цайнд оруулж, сүүлний тос, шар тосоор тосолж, айраг, шар сүүгээр шавшиж чийрэгжүүлдэг байсан. Энэ нь өвчин эмгэгээс сэргийлдэг уламжлалт арга. Багаасаа шар сүү, айргаар шавшуулсан хүүхдийн биеийн дархлаа сайжирч, элдэв өвчлөлөөс маш сайн урьдчилан сэргийлэлт болж, өвчлөл ч эрс багасдаг. Энэ аргыг уламжлалаа мэддэг зарим хүн өнөөдөр ч хэрэглэж байгаа. Өнөө үед ханиад томуу ихтэй байна. Тиймээс ханиад хүндэрч хатгаа болсон бол нөхөн сэргээх зорилгоор энэ үйлчилгээг хүүхдэдээ заавал хийлгээрэй гэж зөвлөе. Хүйтэн, сэрүүний үед хүүхдийн дархлаа их сулардаг.

-Эмэгтэйчүүд төрсний дараа гам барих нь багасчээ. Үүний хор нөлөө нь юу вэ?

-Гам барихгүй байх нь эмэгтэйчүүд нас ахих тусам олон өвчний суурь болдог гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутрал, толгойн өвдөлт, хүзүү, нурууны хөшингө, булчин чангарал, таргалалт, эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны өвчлөлүүд гээд заавал анхаарч эмчлүүлэх хэрэгтэй. Тиймээс амаржсан эмэгтэй хүн бүр эрдэс витаминаар баялаг хоол хүнс хэрэглэхээс гадна тамир тэнхээгээ нөхөж ядаргаагаа заавал тайлах, нөхөн сэргээх эмчилгээ заавал хийлгэх шаардлагатай. Хурдан хугацаанд тамир тэнхээгээ нөхөж авах тусмаа ядрах, сульдах нь бага. Хүүхэд эрүүл саруул бойжиход ч нөлөөлнө. Нялх биетэй ээжүүд маань гэртээ хүүхдээ харж маш их ядарч, үргэлж нойр дутуу байдалтай байдаг болжээ. Хүүхдээ эрүүл саруул бойжуулах гэж явсаар өөрийгөө анхаарахаа мартаж байна.

-Хүүхэд л эрүүл бол бусад нь болно гээд өөрийгөө мартах нь буруу байх. Гэхдээ залуу ээжүүд өөрийгөө эмчлүүлье гэхээр үнэндээ хүүхдээ яах вэ гэдэг асуудал тулгардаг тал бий л дээ?

-Манай эмнэлгийн хувьд бол эх, хүүхдийг хамтад нь эмчлэх, асрах сувилах хэсэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, манайхаар үйлчлүүлэгч залуу ээжүүд хүүхдээ харах хүнгүйгээс болоод эмчилгээгээ тасалдуулах вий гэж айх асуудалгүй болсон. Эмчилгээнд орох хугацаанд хүүхдээ тоглоомын хэсэгт саатуулах, эсвэл ясны шөл, цайнд оруулах, эмчилгээний иллэг бариа хийлгэж хамт эмчлүүлж сувилуулах боломжтой.  

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Д.Будсүрэн: Хүйтэн, сэрүүний үед хүүхдийн дархлаа их сулардаг  
Үзсэн: 2926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Suvdaa [127.0.0.xxx] 2020-02-29 04:13
Mundag emch shuu nzdaa ajild ni amjilt husey
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 22:11
tsaashdiin ajild ni ondor amjilt hvsey
Gunee [127.0.0.xxx] 2020-02-19 22:33
Duudee amjilt husie.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 20:32
mundag shvv ajild ni amijilt hvsiy
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 18:47
Дүүдээ ажилд нь амжилт хүсэе олон түмнийг хүсэн хүлээсэн мэдээллийг бичиж байгаарай
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 18:00
Мундаг дүүдээ амжилт хүсье.... өшөө ихийг олон түмэндээ түгээж байгаарай.... баярлалаа..........
Zochin [127.0.0.xxx] 2020-02-19 17:51
Bayrlalaa goy medeelel bn
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 16:56
mundag bnaa. ajiliin amjilt hvsiyaa
Bolor [127.0.0.xxx] 2020-02-19 16:42
Shineleg uilchilgee bn.huuhdee avch ochood ydargaagaa emchluulmeer bna
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 16:25
Хэрэгтэй мэдээлэл байна. Ажлын амжилт хүсье эмчдээ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 16:25
bvvr neg tsaanaasaa gereltsen bvsgvi baidag shvv
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 15:54
Mundag emchdee ajiliin amjilt husie
Цэлмэг [127.0.0.xxx] 2020-02-19 15:51
Монголын уламжлалт эмчилгээ үнэхээр сайн шүү эмнэлэгийн хамт олон үнэхээр чадвартай эмч нар байдаг ялангуяа Будсүрэн эмчдээ баярлаж явдаг шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 15:31
Мундаг шүү ажилд нь амжилт
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 15:19
Амжилт дүү
Ч. Навчаа [127.0.0.xxx] 2020-02-19 15:12
Гоё мэдээлэл байна эмчдээ баярлалаа
Uranbaigali [127.0.0.xxx] 2020-02-19 20:40
Minii nz bayriin l mundag bsan baharhaj yvdag shuu nzda ajliin undur amjilt husey

Бидэнтэй нэгдээрэй