Шууд Chart

С.Тамираа: Монголчууд цайг мөнгөн тэмдэгттэй дүйцэхүйц үнэлж, ашиглаж ирсэн

2020-02-21 10:29:14

“Цайны ертөнц” компанийн менежер С.Тамираатай цайны соёл хийгээд хүний биед үзүүлэх ач тусын талаар ярилцлаа.

"Цайны ертөнц" компанийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манай "Цайны ертөнц" компани 2013 оноос хойш цайгаар дагнаж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Хятад, Япон, Тайван, Шри Ланка зэрэг цай үйлдвэрлэгч улс орнуудаас яг тариалангийн талбайгаас нь шинэхэн ургацын цайнуудыг оруулж ирдэг. Тухайлбал, “Life tea”, “Dilmah”, “Найман тахилт” дугуй булант цайг импортолдог. Мөн “Tea garden” задгай навчин цайны төрөлжсөн сүлжээ дэлгүүртэй.

Бид зөвхөн цэвэр, органик, эрүүл мэндийн цай оруулж ирдэг бөгөөд эдгээр цай нь аливаа химийн бодис, амт үнэр оруулагч зэрэг элдэв нэмэлтгүй гэдгээрээ онцлог.

-Монголын цайны соёл хэдий үеэс эхлэлтэй вэ. Урд хөрш болон Азийн бусад орнуудтай харьцуулахад хэр өндөр хөгжсөн бэ?

-Монголчуудын хувьд цайны соёл нэн эртнээс уламжлагдсан гэж хэлж болно. Эрт дээр үеэс торгоны замыг захирч ирсэн. Тиймдээ ч цайг мөнгөн тэмдэгттэй дүйцэхүйц үнэлж, ашиглаж ирсэн түүхтэй. Цэвэр навчин цайнаас гадна маш олон ургамлыг цай хэлбэрээр ашиглаж хандалж ууж байсан.

Гэвч Монголчуудын хувьд яг Азийн орнууд шиг ногоон цай хандалж уух соёл төдийлөн дэлгэрээгүй. Бид дугуй булант цайны соёлтой ард түмэн гэж хэлж болно.

-Манайд ногоон цайг хандаж уух соёл хэдийнээс түгээмэл дэлгэрсэн бэ?

-Ногоон цай нь сүүлийн жилүүдэд Монголчуудын дунд ихээхэн өргөн хэрэглэгдэж байгаа. Учир нь Монголын хүн ам илүү эрүүл амьдралын хэв маягт шилжиж байна. Ногоон цайн дахь антиоксидант болон төрөл бүрийн амин дэм ихээр агуулдаг учир шүлтлэг ундны төрөлд багтдаг. Биеийн дархлааг сэргээхээс гадна хоол боловсруулах эрхтнээс эхлүүлэн бүхий л эрхтэнд эерэг нөлөө үзүүлдэг /зүрх судас, ам хоолойн залгиур, уушги, таван цул /. Хамгийн гол нь ногоон цайг тогтмол хэрэглэдэг хүн илүүдэл жингээ хаяж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх чадвартай болдог. Мөн даралт ихсэх, Чихрийн шижин тусах магадлал багасдаг. Дэлгэрэнгүй яривал үзүүлэх үйлчилгээ болгон нь хүний бүх л эд эс, эрхтэнтэй нарийн уялдаа холбоотой.

-Манайхан дунд кофе, чихэр ихээр агуулсан жүүс, цаашлаад хийжүүлсэн ундааны хэрэглээ нэмэгдсэн өнөө үед хүмүүсийг хэрхэн цайны соёлд татах вэ. Гадны орнуудад үр хүүхдээ хэдий үеэс цайны соёлд сургадаг вэ?

-Ер нь бол яг дэлхийн ундны хэрэглээгээр эрэмбэлвэл усны дараа цай ордог. Сахарын агууламж өндөр унд нь урт хугацааны явцад эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулдаг. Ихэнх тохиолдол хүмүүс эрүүл мэндийн мэдлэг дутуугаас өөрт болон үр хүүхдүүддээ буруу амьдралын хэв шинжийг суулгадаг. Тиймээс манай байгууллагыг  зорьж ирсэн үйлчлүүлэгч бүрд навчин цайны ач тусыг танилцуулж тайлбарлахыг хичээдэг. Үйлчлүүлэгчдээ цайны соёлд сургадаг гэж хэлж болно. Учир нь дийлэнх хүн навчин цайны талаар бүрэн мэдээлэлгүй байдаг. Хүүхдийн хувьд цейлон цайг аль ч насны хүүхдэд өгч болно. Ногоон цайг 3-аас дээш насны хүүхдэд шингэн хэлбэрээр хандалж өгч болдог. Цайнд жимс жимсгэнэ, мөсөн чихэр, сүү, зөгийн бал зэрэг байгалийн нэмэлт амт оруулж хэрэглэвэл зохистой. Ногоон цай нь амны хөндийн эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой. Цейлон цайны хувьд бактери болон үрэвслийн  эсрэг үйлчилгээтэй. Тиймдээ ч шүд хорхойтох, хоолой өвдөх, ханиалгах зэргээс хамгаалдаг тул хүүхдээ цай уулгаад сургачихвал эрүүл байх суурийг нь тавьж өгч байна гэсэн үг.

-Танайхаас өгдөг цайтай холбоотой зөвлөгөө мэдээллээ манай уншигчидтай хуваалцаач?

-Манай байгууллага нь тухайн хүний биеийн онцлог, эрүүл мэндийн байдал, амт үнэрийн  сонирхол зэрэг дээр тулгуурлан цайгаа санал болгодог. Мөн цайны ач тус, давуу тал, үйлчилгээг дэлгэрэнгүй танилцуулдаг. Харин “Дилма” брэндийн хувьд бид нийт Монголчуудын амт сайшаалд нийцүүлэн цейлон цайны  төрлүүдийг сонгон оруулж ирж байгаа. “Дилма” брэнд  цайгаар дагнасан. Дэлхийн цейлон цайны тэргүүлэгч брэндүүдийн нэг тул амт чанарын хувьд бүхий л стандартыг хангасан. Бусад цайг бодвол нэмэлт будагч бодис, үнэр амт орлуулагч, бордоо ашигладаггүй, гар аргаар бэлдэн боловсруулсан  органик цай учир өдөр тутмын хэрэглээнд дээд зэргээр нийцдэг. Мөн уламжлалт аргаа хадгалсан уг цай нь навчин задгай цайнаас дутахааргүй амт чанартай. Мөн цайныхаа агууламжаас гадна дүрдэг цайны цаас нь хүртэл эрдэнэ шишийн цардуулаас гаргаж авсан байгальд ээлтэй, төмөр агуулдаггүй.

-Танайх Монголд импортын цай оруулж ирдэг бусад компаниудаас юугаараа давуу талтай вэ?

-Манай байгууллагын хувьд яг цайнд төвлөрч ажилладаг. Тиймдээ ч зөвхөн сайныг нь л сонгодог. Цайгаар дагнадаг учир илүү мэргэшсэн гэж хэлж болно. Бид аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо байгаль, хүн орчинд аль болох ээлтэйг сонгодог. Бид хэзээ ч дундын зуучлагч ашигладаггүй. Яг гол үйлдвэрлэгч нартай л харьцдаг. Тиймдээ ч шинэ ургацын тусгайлан сонгосон цайнуудыг оруулж ирдэг учир тариалангийн талбайгаас шууд савлагдан ирж байгаа. “Дилма” брэндийн хувьд бид урьдчилан захиалга өгч тусгайлан бэлдүүлж, савлуулж авдаг.

-“Дилма” брэндийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

-Дилма” брэнд нь 1988 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 32 жилийн арвин түүхтэй, дэлхийд тэргүүлэгч брэндийн нэг. Цейлон цайны үйлдвэрлэлийн уламжлалт аргыг хадгалсан төдийгүй дэвшилтэд технологитой хослуулан 100 хувь цэвэр органик, байгальд ээлтэй цайг хэрэглэгчдэд өргөн барьдаг.

Манай компани цайны эх нутаг болсон орнуудаас зөвхөн шилэгдмэл соортын шинэхэн ургацын цайг Монголын хэрэглэгч нарт санал болгодог.2019 онд Шри Ланкийн номер нэг Цейлон цайны үйлдвэрлэгч Дилма брэндийн албан ёсны дистрьбьютор болсон.

“Дилма” брэндийн цай нь химийн хольц, үнэр амт орлуулагч болон бордоо ашигладаггүй, бүхий л сав баглаа бодол нь дахин боловсруулагдах түүхий эдээр бүтдэг, ёс зүйг дээдэлсэн тансаг зэрэглэлийн цайны брэнд.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

С.Тамираа: Монголчууд цайг мөнгөн тэмдэгттэй дүйцэхүйц үнэлж, ашиглаж ирсэн  
Үзсэн: 3580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй