Шууд Chart

Хоёрдугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно

2020-02-22 14:38:41

Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгээр 2020 оны хоёрдугаар сарын 22-29-ний хооронд үндэсний өв соёл, түүх, уламжлал, эх хэл, бичиг, эх оронч үзэл, монгол хүний үнэт зүйл зэргийг сурталчлан таниулсан үндэсний шилдэг бүтээл болон долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй телевиз, радио шалгаруулах гэж байна.
 
Үндэсний өв, соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн радио, телевизийн бүтээлийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгийг дэмжих, цаашид өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээлийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд:
 
1. Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио, телевиз тус бүрээр
 
2. Үндэсний шилдэг бүтээл /радио, телевиз тус бүрээр/
 
3. Хүүхдэд зориулсан үндэсний шилдэг бүтээл /радио, телевизийн бүтээл тус бүрээр/ шалгаруулна.
 

Хоёрдугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй