Австрийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийхээр ажиллаж байна
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан театрын уран бүтээлчидтэй уулзаж, барилгын их засвар, тайзны техник, гэрэл, дуу, акустикийн системийн шинэчлэлийн талаар санал солилцлоо.
Их засварын ажлыг үе шаттай хэрэгжүүлж, театрын хэвийн үйл ажиллагааг аль болох тасалдуулахгүй байхад онцгойлон анхаарахаар төлөвлөж байна.
Түүнчлэн шинэчлэлийн хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлэхээс гадна инженер, техникийн ажилтнуудыг сургаж, чадавхжуулах ажлыг хамтад нь хэрэгжүүлэх юм гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.


| Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийхээр ажиллаж байна | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.