Шууд Chart

Улаанбаатар руу орох, гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны 06:00 цагт нээнэ

2020-03-01 15:55:11

Улсын онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас нээхээр болов. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын долоон шалган нэвтрүүлэх цэгт Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй хүн нэмэлтээр ажиллах юм. Мөн Батлан хамгаалах яамны харьяа Багабаян дахь амралтын газар болон Цэргийн төв эмнэлэгт 250 ор бэлэн байлгахаар шийдвэрлэв.  Тусгаарлах байрыг:

-  Төрийн болон хувийн өмчит эмнэлэг, сувилал

-  Төрийн болон хувийн өмчит амралтын газар

-  Их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байр

-  Спорт цогцолбор, заал гэсэн дарааллаар ашиглана.

Одоогоор сэжигтэй 16 тохиолдлыг нягталж байгаа бөгөөд 309 хүнийг түр тусгаарлаад байна. Ашигт малтмалын экспортын тээврийг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан жолооч нарыг ариутгал, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах юм. Мөн ачаа тээврийг аюулгүй, тасралтгүй тээвэрлэх бэлтгэлээ бүрэн хангахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад үүрэг болгов. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор битүүмжилсэн чингэлэгтэй нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг шалгаж, экспортолж эхлэхээр боллоо. 

Шинэ коронавируст халдвар 58 улсад бүртгэгдээд байна

2020 оны 03 дугаар сарын 01-ний 12.00 цагийн байдлаар Шинэ коронавируст халдвар дэлхийн 58 улсад бүртгэгдээд байна. Нийт 87003 хүн өвчилж 2977 хүн нас барсан бол 42134 хүн эдгэрчээ. Сүүлийн тав хоногт БНХАУ-д халдварын тархалт буурч байгаа ч Ази болон Европын орнуудад өвчлөл ихээр нэмэгдэж байна.


Улаанбаатар руу орох, гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны 06:00 цагт нээнэ   
Үзсэн: 2642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-01 16:15
6n tsagt hen ireh gj bgn hol horiog 2 tsagaar naashluuldag nileen tom l hun ym shig bn

Бидэнтэй нэгдээрэй