Шууд Chart

Үндэсний Шилдэг бүтээлийн эздийг тодруулав

2020-03-06 17:48:08

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн уралдааныг Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан зарласан билээ.

Уралдааны дүн гарч, шилдгээр шалгарсан уран бүтээлчид, телевиз, радиогийн хамт олны шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.

Үндэсний шилдэг хөтөлбөртэй телевизээр  “UBS” телевиз шалгарч өргөмжлөл, цом, 100 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Шилдэг хөтөлбөртэй радиогоор “Дэлхийн Монголчууд MGL  RADIO 88,3”  шалгарч, 20 сая төгрөг, өргөмжлөл цом гардлаа.

Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн эздээр “Маамуу” хүүхэлдэйн киногоороо “Монгол Контент” ХХК,  “Найзууд” нэвтрүүлгээрээ “Хэмнэл радио 91,7”-ийн уран бүтээлчид тодорлоо.

“Монгол төрийн мэргэн өвөө” нэвтрүүлгээр “Жи интертайнмент” нэгдэл, “Өнөө өглөө” шууд нэвтрүүлгээр “Монгол HD” телевиз тус тус  шилдэг бүтээлийн эзэд болов.

Цаашид бүх нийтийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудын үндэсний өв соёлын  дархлааг тогтооход чухал үүрэгтэй телевиз радиогийн бүтээл туурвигчдын дунд шагналын өндөр сантай энэхүү уралдааныг уламжлал болгон явуулахаар төлөвлөж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд шагнал гардуулах үеэр мэдэгдлээ.


Үндэсний Шилдэг бүтээлийн эздийг тодруулав  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-06 22:20
Монгол тв н өглөө хөтөлбөр бусад тв эс маш өөр шүү цагаан сарын дугаарч тун өгөөжтэй мундаг болсон
Л.Л [127.0.0.xxx] 2020-03-06 21:07
UBS үндэсний ямар контент хийсэн юм бэ? Харагдахгүй, үзэгдэхгүй л юм байна. "Мазаалай" чинь аль хэдийний 2017 оных ш дээ.. хуучин контентыг тооцохгүй, шинээр хий гэж энэ уралдааныг зарласан. Мөн нэг хүний, нэг компанийн мэдлийн Монгол HD юу хийж гийгүүлсэн юмбэ? Энэ ч ёстой шударга бус, арын хаалганы уралдаан болж дээ...
Зочин [127.0.0.xxx] 2020-03-06 18:26
100 say bhdaa yahaw dee
Зочин [127.0.0.xxx] 2020-03-06 18:00
Yoo zail MNB awah bsiiin
irgen [127.0.0.xxx] 2020-03-06 17:59
haraal id ter buteeluud n haana bgan?

Бидэнтэй нэгдээрэй