Шууд Chart

Шар шувуутай холбоотой 3 гол бэлгэдэл

2020-03-07 11:32:37

Олон улс үндэстэн шар шувууг шүтэж, дээдэлдэг. Шар шувуу нь айлд байх ёстой бэлгэдлүүдийн нэг юм. Эрт дээр үед монголчууд муу муухай зүйлс орохоос сэргийлж гэртээ шар шувууны өд өлгөдөг байжээ. Эдүгээ ч энэ ойлголт хадгалагдаж байна. 

Уншигч та бүхэнд шар шувууны гол 3 бэлгэдлийг сонирхуулъя.

- Айлд муу энерги хуримтлагдах, муу муухай зүйл орох, хулгай зэргээс хамгаалдаг. Шар шувуу шөнө маш сайн хардаг шөнийн амьдралтай шувуу. Шөнө дунд муу зүйл илүү идэвхждэг. Тиймээс шөнө дунд гэрийн эздийг унтсан хойно гэрийг найдвартай хамгаална гэж үздэг.

- Айлд эд баялаг, мөнгө дууддаг. Фэн шүй-д мөнгөний модны хажууд шар шувууны баримал маш сайн зохицол болдог гэж үздэг. Учир нь ухаантай шувуу таны мөнгийг бодлогогүй зарлагаас хамгаалдаг байна. Гэрийнхээ зүүн урд зүгт байрлуулвал таны мөнгө гэрлийн хурдаар өсөх болно гэжээ. 

-Оюун ухаан, эрдэм номын бэлгэдэл болдог. Таны хүүхдийн өрөө, хичээлийн ширээн дээр байх ёстой зүйлийн нэг. Учир нь шар шувуу маш ухаантай шувуу. Таны хүүхэд шалгалтад бэлдэж байгаа бол шар шувууны баримал бэлэглэж амжилт хүсэхийг зөвлөх нь бий.

 


Шар шувуутай холбоотой 3 гол бэлгэдэл   
Үзсэн: 13806 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй