Шууд Chart

ЗГ: Нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлнэ

2020-03-11 12:28:40

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болж, Нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. Дэмжсэн тохиолдолд Бүгд Найрамдах Франц Улсын 60,7 сая еврогийн зээлийн хөрөнгөөр төслийг эхлэх юм.

Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд 4.9 км урт, гурван зогсоолтой, Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойрог чиглэлд 5.4 км урт, гурван зогсоолтой зам тавихаар төлөвлөж байна.

Ингэснээр Баянхошуугаас Гэмтлийн эмнэлэг хүртэлх 4.9 км замыг гэхэд 16 минутад туулах бөгөөд өдөрт 22000 хүн зорчих боломжтой гэсэн тооцоо гарчээ. 60,7 сая еврогийн зээл нь 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс эхний 12 жил чөлөөлөгдөхөөр Санхүүгийн хэлэлцээрийн төсөлд тусгасан байна.


ЗГ: Нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлнэ  
Үзсэн: 1268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй