Шууд Chart

Google-ээс Засгийн газрууд юу "царайчилдаг" вэ?

2014-03-31 11:00:00

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын Засгийн газруудын зүгээс Google-д тавьсан тус компанийн хэрэглэгчдийн мэдээллийг авах хүсэлт 120 хувиар өсчээ. Өнгөрсөн онд л гэхэд 53.356 хүсэлт ирсэн гэж Google албан ёсоор мэдэгдсэн байна. Засгийн газруудаас ирсэн хүсэлт нэмэгдсэн нь хэрэглэгчийн тоо өссөнтэй холбоотой гэж үзэж байгаа ч хүсэлт гаргахдаа "эрх мэдлээрээ далайлгасан" тохиолдлууд мөн нэмэгджээ.
Google-д ирсэн ихэнх хүсэлт АНУ-ын Засгийн газрынх байсан боловч энэ тооцооллыг гаргахдаа тус улсын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн ажиллагааг тооцоогүй ажээ. Ямартай ч 2013 оны 7-оос 12-р сарын хооронд Вашингтоны 10.574 хүсэлтийн 83 хувийг ёсоор болгосон байна. Харин Их Британийн Засгийн газраас гаргасан 1.397 хүсэлтийн 69 хувьд нь Google зөвшөөрсөн хариу өгчээ. Дашрамд дурдахад, Эдвард Сноуден АНУ-ын тагнуулын үйл ажиллагааны талаар мэдээлэл задруулснаас хойш технологийн компаниуд Засгийн газруудад хандан үйл ажиллагаагаа илүү нээлттэй болгохыг шаардах болсон билээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Google-ээс Засгийн газрууд юу "царайчилдаг" вэ?  
Үзсэн: 2094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй