
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, үндэсний үйлдвэрийг чадавхижуулах зорилгоор нийслэлд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлуудад тендер зарлахдаа давуу эрх тооцохоор төлөвлөж байгаа аж.
Одоогоор Нийслэлд хэрэгжих бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлуудын тендерт Дотоодын давуу эрх тооцохоор зарлаад байна.
Уг ажлыг гүйцэтгэхдээ Монгол Улсын гарал үүсэлтэй бараа, материалыг ашиглах тендерт оролцогчид давуу эрх тооцохоор шийдвэрлэсэн ажээ. Энэ нь тендерт оролцогч давуу эрх эдлэх албан хүсэлтээ тендерийн баримт бичгийн хамт ирүүлэх, үнэлгээнд харгалзуулах боломжтой гэсэн үг юм. Харин албан хүсэлтэд уг ажилд ашиглах бараа материалын нэрсийн жагсаалт, тоо ширхэг, нэг бүрийн болон нийт үнийг тусгасан байх мөн тухайн бараа материалын тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээг эх хувиар буюу нотариатаар баталгаажуулан нотлох баримт болгож ирүүлэхээр шаардаж байгаа ажээ.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжинэ | ||
Үзсэн: 1322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.