
Error loading player: No playable sources found
Газрын тос, геологи, Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг олон холбоод нэгдэж төр засагтайгаа хамтран ажиллахаар боллоо.
Тодруулбал, эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, салбарын ойрын болон дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулах, стратегийг төлөвлөх зэрэг асуудлаар төрийн шийдвэр гаргахад мэргэжлийн санал, зөвлөгөө өгөх үүрэгтэй Мэргэжлийн холбоодын зөвлөл (МХЗ) байгуулагджээ.
Тус зөвлөл нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж холбогдох албаныхан үзэж байна.
МХЗ-ийн даргаар уул уурхайн сайд, дэд даргаар нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч томилогдсон бөгөөд тус зөвлөлийн хурлыг улирал болгон хийж байх ажээ.
Уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын зөвлөл байгуулагдлаа | ||
Үзсэн: 1702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.