Шууд Chart

Загас барихыг хориглолоо

2020-04-02 15:27:50

Амьтны тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглодог тул энэ хугацаанд загас агнахгүй байхыг БОАЖЯ-наас анхаарууллаа. Учир нь энэ хугацаанд загасны үржлийн үе нь байдаг аж.

 Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг.

Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Уг хуулийг зөрчсөн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгодог. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг ялгаатай тогтоосон байдаг.

Тухайлбал: Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20 хүртэл, Буйр нуурын загасыг 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 1 хүртэл, омоль загасыг 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30, зарам загасыг 9 дүгээр сарын 5-наас дараа оны 1 дүгээр сарын 30, Алтайн сугас загасыг 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31, бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг тус тус хориглодог.

Эх сурвалж: БОАЖЯ

 


Загас барихыг хориглолоо   
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй