
Бээжингийн гудамж буюу БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Сансрын тунелийн гэрлэн дохио хүртэлх замыг БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар тохижуулах ажил эхэлжээ.
Тус гудамжны инженерийн шугам сүлжээний ажлыг "Дүүрэн трейд" ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 15-ны өдөр "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ зориулалтын техник, мэргэжлийн ажилтнуудтайгаар өндөр насжилттай мод, сөөгийг бүрэн буулгах ажээ.
Уг ажлын хүрээнд тохижилтын ажил дуусахад ус зайлуулах болон бохирын усны ажил, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах тэмдэг, тэмдэглэгээ замын гэрэлтүүлэг, явган хүний зам, инженерийн байгууламж, шугам сүлжээ, ногоон байгууламж зэргийг иж бүрэн цогцоор нь шийдэх юм байна.
Бээжингийн гудамжны ажил эхэллээ | ||
Үзсэн: 1065 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.