
Урин дулаан цаг ирж, дотоодын төдийгүй гадаадын аялан жуулчлагчдын хөдөлгөөн ихэсч байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн аялал жуулчлалын газраас жуулчны үндэсний хөтөч, музейн тайлбарлагч нарын сургалтыг Монгол цэргийн музей дээр зохион байгуулжээ.
Энэхүү сургалтад нийслэлийн аялал жуулчлал хариуцсан байгууллагуудын хөтөч, музейн тайлбарлагч нар хамрагдсан байгаа бөгөөд сургалтын хүрээнд Үндэсний түүхийн музей, Чойжин ламын сүм музей болон Монгол цэргийн музейнүүдэд зочилж, үзмэр, эд өлөг, үзэсгэлэнгийн танхимуудыг үзэж сонирхон, туршлага судалсан байна.
Ингэснээр жуулчид 2000 гаруй жилийн түүхтэй монгол цэргийн эд өлөг, тэдний суу алдрыг өгүүлэх түүхэн баримтуудыг сонирхон үзэх боломжтой ажээ.
Жуулчид цэргийн музейг үзнэ | ||
Үзсэн: 916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.