Шууд Chart

Залуус цэргийн амьдралтай танилцжээ

2014-04-02 12:21:00

Олон улсын аялал жуулчлалын төвөөс Улаанбаатар хотын их, дээд сургуулийн оюутан, мөн 18 насанд хүрсэн, цэргийн насны залуусын дунд “Нэг өдрийн цэрэг” хөтөлбөрийг Монгол цэргийн музейтэй хамтран хэрэгжүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Засгийн газрын 40 дүгээр тогтоолыг оюутан залуучуудад таниулах, Батлан хамгаалах зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах энэхүү аялал-хөтөлбөрт 40 орчим залуу хамрагдсан байна.
 
Тэд Монгол цэргийн музейн ховор нандин үзмэрүүдийг үзэж сонирхон, Монгол цэргийн дайчин уламжлал, үе үеийн цэрэг эрсийн байгуулсан баатарлаг гавьяа, Зэвсэгт хүчний үүсэл хөгжил, зэвсэг техникийн талаар сонирхсон асуултдаа хариулт авцгаажээ.
 
Мөн Зэвсэгт хүчний 015 дугаар ангид зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, хугацаат цэргийн алба хаагчидтай нэг өдрийг өнгөрүүлж, цэрэг эрсийн амьдралтай танилцсан байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Залуус цэргийн амьдралтай танилцжээ  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй