
Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан нийслэл, дүүргийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн оролцоог дээшлүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг дарга ирэх амралтын өдрүүдийг “Хаврын их цэвэрлэгээ”-ний өдөр болгох захирамж гаргажээ.
Их цэвэрлэгээний өдрөөр дүүргийн Засаг даргын Тамгын газар болон, дэргэдэх хэлтэс албад, их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон авто зам, ногоон байгууламж, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын хог хаягдлыг цэвэрлэх юм байна.
Хаврын их цэвэрлэгээ хийнэ | ||
Үзсэн: 1265 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.