
Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг сурталчлахаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Төлөвлөгөөний дагуу өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхтэй хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2011 оны дөрвдүгээр сарын нэгний өдөр байгуулагдсанаасаа хойш нийт 1713 хэргийг хүлээн авч, 1636 хэргийг хянан шийдвэрлэжээ.
Өнгөрсөн 2013 оны байдлаар гэхэд нийт 572 хэрэг хянан шийдвэрлэсний 384 нь анхан шатны шүүхийн шийдвэртэй хэрэг, 185 нь шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжтай хэрэг, гурав нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас магадлалыг хянуулахаар ирүүлсэн хэрэг байна. Тус шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийг маргааны төрлөөр авч үзвэл 79 нь газрын, 68 нь төрийн албаны, 64 нь сонгуулийн, 36 нь татварын, 35 нь ашигт малтмалын, 34 нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн, 12 нь тендерийн, 56 нь бусад маргаан байна. Эндээс үзвэл тус шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн 20.6 хувийг газрын маргаан эзэлж байгаа аж.
Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалахад арван нас хүрч буй захиргааны хэргийн дагнасан шүүхийн ач холбогдол их байгаа гэж хэвлэлийн бага хуралд оролцогчид онцлов.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ажлаа тайлагнажээ | ||
Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.