Шууд Chart

Сонирхолтой шийдэл бүхий ариун цэврийн өрөөнүүд

2020-04-21 12:16:10

Дэлхий дээрх хамгийн сонирхолтой шийдэл бүхий ариун цэврийн өрөөнүүдийг танилцуулж байна. 

“Шожи Табуки” театрын ариун цэврийн өрөө. Америкийн хамгийн шилдэг угаалгын өрөө шалгаруулах 2009 оны тэмцээнд түрүүлжээ. 

 

 
Цэвэр алтаар хийсэн ариун цэврийн өрөө. Хонгконгт байх Олон улсын үзэсгэлэнгийн танхимд байдаг энэ өрөөний суултуур, банн гээд бүх зүйл нь жинхэнэ алтаар хийгдсэн бөгөөд нийт 380 кг алт, 6200 ширхэг үнэт чулуу ашиглажээ.
 
 Өндөр шилэн цамхагт байрлах ариун цэврийн өрөө. Вашингтон хотын нэгэн шилэн барилгын 76 дахь давхарт байрлах энэ өрөө зөвхөн бүсгүйчүүдэд зориулагдсан гэнэ.
 
 
Цахилгаан шатан дээр байрлах ариун цэврийн өрөө. Мексикийн Гуадалажара хотын нэгэн пентхауст лифтний дээр байрлах шилэн шалтай уг өрөө нь үнэхээр өвөрмөц шийдэлтэй.
 
"Цанаар гулгах" ариун цэврийн өрөө. Японы нэгэн кофены компани уг өрөөг эзэмшдэг бөгөөд кофег нь хэрэглэсэн үйлчлүүлэгчид нь эрч хүч авч ариун цэврийн өрөөнд орохдоо ч өндрөөс цанаар гулгаж байгаа мэт сэтгэгдэлтэй байгаасай гэж хүсдэг гэнэ. 
 
 
Шилэн ариун цэврийн өрөө. Лондон хотын нэгэн дүүрэгт гадаа байрлах энэ ариун цэврийн өрөө нь дан шилээр бүтээгджээ. 
 
 
Нэвт гэрэлтдэг ариун цэврийн өрөө. Швейцарийн Лазанне хотод байрлах олон нийтийн ариун цэврийн өрөө нь нэвт гэрэлтдэг байна. Бие засахаар дотор нь орсон хүн товчлуур дарж бүх талыг нь хаадаг ажээ. 
 
Кавакава ариун цэврийн өрөө. Австралийн нэгэн зохион бүтээгчийн бүтээсэн өнгө алагласан хийцтэй, тансаг загвартай угаалгын энэ өрөө Шинэ Зеландад байдаг.
 
Усан доорх ариун цэврийн өрөө. Японы нэгэн кафед байх уг ариун цэврийн өрөө яг л аквариумд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ шүү. 

Сонирхолтой шийдэл бүхий ариун цэврийн өрөөнүүд   
Үзсэн: 2633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй