
Өнөөдөр Төрийн ордонд Монголын улс төрийн намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нарын улс төр, нийгэм, эдийн засгийн талаар санал солилцох нээлттэй уулзалт боллоо.
Засгийн газрын үйл ажиллагааны талаарх болон Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийн талаарх байр сууриа илэрхийлэх тус уулзалтыг МАН-ын бүлгээс зохион байгуулж парламентад суудалтай болон суудалгүй нийт 13 намын ерөнхий нарийн бичгийн дарга болон төлөөллүүд оролцлоо.
Уулзалтад МАН-ыг төлөөлж намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүн Оюунхорол нар оролцсон бол МАХН-ыг төлөөлж ЕНБД Шийлэгдамба, МНН-ыг төлөөлж Ч.Мөнхбаяр, Монголын уламжлалын нэдсэн намаас Л.Өнөрбаяр, Бүгд найрамдах намаас Ч.Ганхуяг, Эх орон намыг төлөөлж И.Эрдэнэбаатар, МҮАН-аас Б.Цогтгэрэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын ЕНБД Д.Эрдэнэчимэг, Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа, Монголын ардчилсан хөдөлгөөний намын дарга М.Ганзориг, Хамуг Монгол, Хөдөлмөрийн намаас Б.Одсүрэн нар оролцов.
Намуудын төлөөлөл өнөөдрийн уулзалтаар Засгийн газрын талаар өөрсдийн санал бодлоо хэлэхээс гадна Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийн талаар намынхаа байр суурийг илэрхийллээ.
Уулзалтад ирсэн төлөөллүүд Шинэчлэлийн Засгийн газрыг улс эх орны эдийн засгийн байдлыг өмнөх Засгийн газруудаас хамгийн дор байдалд оруулсан, мөн улсын төсвийн дийлэнхи хөрөнгийг зарцуулсан бондуудын тайланг одоо хүртэл гаргаж чадахгүй байгаа нь Засгийн газрын чадваргүй үйл ажиллагаатай холбоотой гэдэгт санал нэгтэй байлаа.
Мөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэгтэй санал нийлж, сонгуулийн санал хураадаг автомат машиныг эсэргүүцэж байгаагаа намуудын төлөөлөл хэлж байна.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулсан Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсгийг татан буулгаж, улс төрд суудалтай болон суудалгүй намын болон бусад мэргэжлийн хүмүүс оролцсон ажлын хэсгийг шинээр байгуулах ёстой гэдэгт зарим намуудын төлөөлөл санал нэгдэж байна. Мөн зарим намын төлөөлөл Засгийн газрыг огцрох хэрэгтэй гэж хэлсэн юм.
Улс төрийн намууд Засгийн газрыг огцрох хэрэгтэй гэв | ||
Үзсэн: 1139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.