Шууд Chart

Номхон далайг 209 хоногт сэлүүрт завиар гаталсан эр

2020-04-29 10:48:22

Их Британийн иргэн, 53 настай Жон Биден одоогоос 5 жилийн өмнө Номхон далайг сэлүүрт завиар гаталжээ. Тэрээр Умард Америкийн эргээс гарч, далайд 209 хоног өнгөрөөсний эцэст Австрали тивд хүрсэн байдаг. Жон Биден далайн хэмжээсээр 6100 миль, өөрөөр хэлбэл, 11 мянга 300-гаад км-ийг 140-180 хоногийн хугацаанд туулна хэмээн төлөвлөж байжээ.

Гэхдээ цаг агаарын таагүй нөхцөлөөс үүдэн төлөвлөсөн хугацаанаасаа 20 гаруй хоногийн дараа Австралид очсон байна. Өнгөрсөн зургаадугаар сард Сан Франциско хотоос гарснаасаа хойш Жон Биден өдөр бүр 15 цаг завиа сэлүүрдэж, гол төлөв хуурай хоол хүнс хэрэглэсээр Номхон далайг гаталжээ.

Энэ аяллаараа Биден ганцаараа, замдаа зогсолгүй, сэлүүрт завиар Номхон далайг туулсан анхны хүн болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Жон Биден аяллынхаа туршид 5 кг жин хассан байна. Цаг агаарын хүнд хэцүү нөхцөл тохиох болон бусад нөхцөлд шантрах тохиолдол их гарч байсныг тэрээр дурсан ярьж байв.


Номхон далайг 209 хоногт сэлүүрт завиар гаталсан эр  
Үзсэн: 1514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй