Шууд Chart

Аймгийн удирдлагууд Ерөнхий сайдыг дагана

2014-04-03 14:31:39

Шинэчлэлийн Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гарагт яамдын сайд нар болон төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг хийдэг. 

Засгийн газрын тэргүүн өнөөдөр аймгийн удирдлагуудтай цахим хурал хийх үеэрээ аймаг болгоныг долоо хоног бүрийн нэг өдөр тогтмол хийдэг "Бүтээн байгуулалтын цаг"-тай болж тэр үеэрээ иргэддээ ажлаа тайлагнадаг байхыг уриалсан юм.
 
Мөн Шинэчлэлийн Засгийн газрын "11 11 төв" долоо хоног бүрийн лхагва гарагт иргэдийг хүлээн авч холбогдох албаны хүмүүстэй уулзуулж асуултад нь хариулт өгдөг. Ерөнхий сайд аймгийн удирдлагуудад мөн аймгийн төв дэх иргэд хүлээн авдаг төв дээрээ долоо хоног бүрийн тогтмол нэг өдөр иргэдийг хүлээн авч асуултад нь хариулдаг болохыг хүслээ.
 
Үүнээс гадна Засгийн газрын тэргүүн аймгийн удирдлагуудад  өөрийн долоо хоног бүр сэтгүүлчидтэй уулздаг "Ерөнхий сайдын 30 минут" уулзалтын талаар танилцуулж аймгийн Засаг дарга нарт өөрсдийн ийм уулзалтын цагтай болохыг зөвлөлөө.
Нийтэлсэн: О.Энхмаа

Аймгийн удирдлагууд Ерөнхий сайдыг дагана  
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй