Шууд Chart

Үйлчлүүлэгчдийнхээ бичлэгийг нууцаар хийдэг байжээ

2014-04-03 16:37:54

АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Никита Леви (Nikita A. Levy) гэгч өөртөө үзлэг эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн нүцгэн зураг, бичлэгийг нууцаар авч байсан нь илрээд байгаа. Хэрэг мөрдөлтийн явцад түүний гэрээс тус эмнэлгээр үйлчлүүлсэн 1200 гаруй эмэгтэйн нүцгэн зураг олджээ.
 
Тэрээр үйлчлүүлэгчийн биед үзлэг хийх явцдаа өөрийн хүзүүнд зүүсэн нууц камераар бичлэг хийдэг байсан аж. Түүний хийсэн нууц бичлэг, зурагнууд интернэтэд байршсан баримт одоогоор байхгүй байна. Сэжигтэн этгээдийг Жон Хопкинсийн их сургуулийн эмнэлэгт ажиллаж байх хугацаанд 12 мянга гаруй охид, эмэгтэйчүүд тус эмнэлгээр үйлчлүүлсэн гэх бөгөөд чухам хэд нь ийнхүү хохирсон нь ч тодорхойгүй гэнэ.
 
Эмч Никита Леви өөрийн хийсэн гэмт үйлдэл илэрсний дараа гэртээ амиа хорложээ. Үүний дараагаар түүгээр үйлчлүүлсэн олон мянган бүсгүйчүүд хуулийн дагуу гомдол гаргаж, Жон Хопкинсын их сургуулийг шүүхэд өгсөн байна. Одоогоор энэ хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байна.

Үйлчлүүлэгчдийнхээ бичлэгийг нууцаар хийдэг байжээ  
Үзсэн: 3676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй