Шууд Chart

Хогны уутыг үргэжлүүлэн хэрэглэнэ

2014-04-04 08:53:28

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс өнгөрсөн оны есдүгээр сараас хог хаягдлын шинэ менежментийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн.

Ил задгай хог хаяулахгүй, халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс хэрэгжүүлж эхэлсэн энэ ажлын хүрээнд айл өрх, албан байгууллага  бүрт сар болгон 15 ширхэг хогны ногоон уут олгож байгаа.

Энэхүү хогны ногоон уутны тараалтыг  цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэх санал асуултыг иргэдийн дунд явуулах тогтоолыг НИТХ-аас гуравдугаар сард гаргасан .
 
Тиймээс иргэдээс санал асуулга авч, дүнг нэгтгэтэл хогны ногоон уутны тараалт хэвийн үргэлжлэх ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хогны уутыг үргэжлүүлэн хэрэглэнэ  
Үзсэн: 1050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй