Шууд Chart

Олон нийтийн газарт амны хаалт зүүхийг ДЭМБ-аас уриалж байна

2020-06-06 12:03:57

ДЭМБ-аас амны хаалтын хэрэглээний талаарх зөвлөмждөө өөрчлөлт орууллаа.  Тус байгууллагаас иргэдийг олон нийтийн газраар зочлохдоо амны хаалт зүүж байхыг уриалжээ. Амны хаалт нь “COVID-19”-ийн халдвараас  өөрийгөө хамгаалахад тустай нь батлагдсаар байгааг ДЭМБ-аас онцолсон байна.

Дэлхийн зарим улсад иргэдийг амны хаалтыг тогтмол, зүүж хэрэглэхийг уриалж байгаа бол ийм заавар, зөвлөгөөг дагахыг шаардаагүй улс орнууд ч мөн байгаа юм.  ДЭМБ-аас эрүүл хүн амны хаалтыг зүүснээр “COVID-19”-ийн халдвараас өөрийгөө хамгаалж чадна гэсэн баталгаа байхгүй гэсэн байр суурийг баримталж байжээ. Амны хаалтын хэрэглээ нь иргэдэд өөрийгөө халдвараас хамгаалж буй гэсэн буруу ойлголт, сэтгэгдлийг төрүүлж байна гэж тус байгууллага үзэж байсан бол энэхүү байр сууриа өөрчлөөд байна. ДЭМБ-аас ээлжит видео хурлыг өчигдөр Женев хотод зохион байгуулсан юм.

Энэ хурлын үеэр тус байгууллагын тэргүүн амны хаалтын хэрэглээний талаарх зөвлөмждөө өөрчлөлт  оруулж байгааг мэдээлжээ. Амны хаалт нь”COVID-19”-ийн халдварыг агуулсан шүлс,  агаар дуслаар дамжих халдвараас хамгаалах  боломжтой гэдэг нь батлагдсаар байгааг дуулгасан юм. Иймээс ч халдвартай бүс болон  бусадтай 2 метрээс хол зайнаас харьцах боломжгүй, хүн ихтэй газарт зочлохдоо амны хаалт зүүхийг ДЭМБ –аас уриалж байгаа юм.  Гэхдээ амны хаалт нь халдвар авах эрсдэлийг л бууруулж байгаагаас  бус бүрэн хамгаална гэсэн үг биш гэдгийг мөн давхар сануулж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон нийтийн газарт амны хаалт зүүхийг ДЭМБ-аас уриалж байна   
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй