Шууд Chart

Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хойшлууллаа

2014-04-08 15:01:46

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж хариуцлага алдсан, салбараа удирдах чадваргүй гэсэн үндэслэлээр огцуулах хүсэлт гаргаж тогтоолын төслийг өчигдөр өргөн барьсан.

Хуулийн дагуу өргөн барьсан тогтоолын төслийг долоо хоногийн дотор Байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байдаг. Гэтэл энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад дээрх асуудлыг оруулаагүй аж.
 
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржоос асуусан юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийн хэлснээр дээрх тогтоолын төсөл нь энэ даваа гарагт өргөн баригдсан учраас бичиг баримттай танилцаж амжаагүй аж. Тиймээс байнгын хороо энэ асуудлыг ирэх баасан гарагт хэлэлцэхээр болжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хойшлууллаа  
Үзсэн: 1239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-04-08 17:57
Тэмүүжин хуулийн байгууллаын шинэчлэлийг хийсэн дүр эсгэж ард түмнийг хуурав .Төв аймагчуудыг энд тэндхийн шүүхрүү байнга явуулж ядарсан настангуудыг эдийн засгийн бүрэн доройтолд орууллаа. Хуучирч ужиг болсон цагдаа прокуроруудын толгойгг бүрэн солиогүй цагт юуч шинэчлэгдэхгүй гэдгийг ойлгодоггүй юм байхдаа. Ардын нам энэ талаар дуугарахгүй юм байхдаа.
84.115.125.xxx [84.115.125.xxx] 2014-04-08 15:38
Baasanhuu ogtsoruuldag um bish Ard tumen mededeg um Tör uumuulegch Esmeel ee öört noogdson ajilaa hii Malaa

Бидэнтэй нэгдээрэй