Шууд Chart

Хамгийн үнэтэй гар утаснууд...

2014-04-11 15:54:31

Дэлхий нийтийн хамгийн өргөн хэрэглээ болсон нэгэн суут бүтээл бол яахын аргагүй гар утас мөн. 1957 онд тэр үеийн ЗХУ /одоогийн ОХУ/-ын эрдэмтэн Л.Куприянович утасгүй телефон бүтээх төслөө танилцуулснаас хойш нилээд хэдэн жилийг ардаа үдэн байж анхны гар утас гээч бодит биелэлээ олсон гэдэг. Он жил улиран өнгөрөх тусам гар утас техник технологийн шинэ шинэ ололт амжуултуудыг өөртөө шингээсээр өнөөгийн гар утасны сонгодог хувилбарууд бүтсэн байдаг. Гэвч техникийн дэвшил ололтуудаар үнэлэгдэхээс гадна гангараа чимэглэлийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн үэнт эрдэнийн чимэглэл бүхий хамгийн үнэтэй гар утаснууд ч бас өөрийн байр сууриа бусдад алдалгүй өдгөөг хүрчээ. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй 3 гар утсыг та бүхэнд танилцуулъя.

Goldstriker iPhone /Үнэ 3.2 сая доллар/
Энэхүү тансаг утасны анхны загварыг дизайнер Стюарт Хукесийн бүтээсэн тансаг хэрэглээний энэхүү утас дэлхийн хамгийн үнэтэй утас болжээ. Утас нь 271 гр жинтэй, 22 каратын алтаар бүрж, 200 гаруй алмаз эрдэнээр чимэглэсэн гэнэ. Ар талдаа Apple н логотой, харин үндсэн товчлуур нь 7.1 каратын том алмаз эрдэнэ юм байна.


GoldVish Le Million- /1.3 сая доллар/
Дизайнер Эммануэл Гуэтийн бүтээл. 20 каратын VVS1 алмаз эрдэнэ, 18 каратын цагаан алтаар чимэглэсэн бөгөөд 2 GB н багтаамжтай.


Diamond Crypto Smartphone – /1.3 сая доллар/
Энэхүү утсыг 50 ширхэг алмаз эрдэнэ, 8 ширхэг ховор цэнхэр алмазаар чимсэн байна. Утасны загварыг Петэр  Алойссон бүтээжээ.


Хамгийн үнэтэй гар утаснууд...  
Үзсэн: 3372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй